АНУ-ын дуучин Билли Айлиш “Apple music” платформ дахь “me & dad” покастынхаа шинэ дугаарт эцэг Патрик О'Коннелл болон сонсогчдодоо шашны үзэл нь хэрхэн өөрчлөгдсөн талаар хуваалцжээ. Түүний хэлснээр, гэр бүлийнхэн нь шүтлэггүй байсан ч жаахан охин байхдаа итгэмээргүй шүтлэгтэй байсан гэнэ. Грэммигийн шагналыг таван удаа хүртэж байсан дуучин бурханд гэнэт итгэхээ больсон гэнэ. Энэ үеийг туулсны дараа тэрбээр дахин янз бүрийн шашин сонирхох болсон байна. Өдгөө тэрбээр аль нэг шашин шүтдэггүй ч энэ сэдвээр ярих дуртай аж. Учир нь ингэснээр хүмүүс юуны учир тухайн шашныг шүтэж, үзэл санааг нь дагадгийг нь ойлгохыг хичээдэг байна. Бусдын ертөнцийг үзэх үзлийг хүндэлж, итгэдэг зүйлийнх нь төлөө буруутгахгүй байх нь чухал гэж поп од онцолжээ. Харин Билли Айлишийн эцэг нь гэр бүл нь сүмд очиж, шашны талаар ярьдаггүй байсан гээд ирээдүйн супер од энэ сэдвийг сонирхох болсныг нь дэмждэг байсан гэж дурсжээ.
Сэтгэгдэл ( 0 )