Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр баталсан “Шинэ коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоолын дагуу 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон байна.
Иймд, Үндсэн хуулийн цэц 2020 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр хуралдах байсан дунд суудлын хуралдаанаа хойшлуулж, товыг нь жич зарлахаар тогтоов. Тус хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэхээр товлосон байлаа.
Сэтгэгдэл ( 4 )
20-30 хүн хичээллэдэг жолооны курс хүртэл хаасан байж 100 с дээш хүн цуглаж байгаа бүжиг СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ ЮМ УУ\n
мэргэжлийн хянлатын газар /баянгол дүүргийн /юу хийж байнаа. Бүжиг бол олон хүнийг хамарсан арга хэмжээ шүү
олон нийтийн арга хэмжээг хориглосон гэж худлаа ярих юм. Маш олон хүн 1 жаахан газар цуглаж байгаа нийтийн бүжигийг ОЛОН ХҮН ХАМАрсан гэхгүй яагаад яваад байгаа юм бэ фитнесс бол болэ байна бүжгийг зогсоогооч ЯМАРЧ маск байхгүй 100 гаруй хүн орж байна. Цагдаа яагаад илрүүлэхгүй байгаа юм бэ бас хахууль авсан уу.
Сайхан далимдуулах юм аа. Төрийн ажил уг нь тасралтгүй л явмаар юм.