МҮОХ-ны Ерөнхийлөгчийг сонгох ХУРЛЫГ ТОВЛОЛОО

2020 оны 02 сарын 04

Монгол Үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны бүх гишүүдийн ээлжит бус хурал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-нд болж, МҮОХ-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг сонгох бүх гишүүдийн ээлжит бус хурлыг гуравдугаар сард хийхээр товлосон.

Энэ дагуу гишүүдийн ээлжит бус хурлыг 2020 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн 10:00 цагт "Шангрила" зочид буудлын хурлын танхимд зохион байгуулах болсноо МҮОХ өнөөдөр /2020.02.04/ зарлалаа. 

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн өнгөрсөн оны аравдугаар сард эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, Гүйцэтгэх зөвлөл түүний хүсэлтийг хүлээн авсан юм. 

Өнгөрсөн хугацаанд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийн дагуу МҮОХ-ны Ерөнхийлөгчийн ажлыг Дэд ерөнхийлөгч Б.Баттүшигт түр хариуцан ажиллаж байна. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top