Олимпын хөдөлгөөн Турк, Сирид туслах сан байгуулав

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 13

Олимпын хөдөлгөөн газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн Турк, Сирид туслах зорилгоор яаралтай тусламжийн сан байгуулснаа зарлалаа.

Онцгой байдлын сан нь 1 сая ам.долларын төсөвтэй бөгөөд үүний 750 мянгыг ОУОХ, Азийн олимпын зөвлөл, Европын олимпын хороо тэнцүү хуваан гаргах бол үлдсэн хэсгийг Олимпын дүрвэгсдийн сангаас гаргах юм.

“Турк, Сирийн бүс нутагт болсон газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсэдсэнд бид гүнээ эмгэнэж байна. Би Турк, Сирийн Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч нартай ярилцаж, олимпын нийгэмлэгийн гишүүдэд газар хөдлөлт хэрхэн нөлөөлсөн талаар сонссон. Хохирогчдын дунд олон тамирчин, олимпын нийгэмлэгийн гишүүд байсан бөгөөд олон хүн орон гэргүй болж, спортын дэд бүтэц ихээр сүйдсэн байна.

Бид олимпын нийгэмлэгийн гишүүдээ хэрхэн дэмжих талаар нухацтай ярилцсаны үндсэн дээр Азийн олимпын зөвлөл, Европын олимпын хороо, Олимпын дүрвэгсдийн сантай хамтран яаралтай тусламжийг эхлүүлэхээр шийдээд байна” хэмээн ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top