Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны хараат бус сонгуулийн комиссоос МҮОХ-ны гишүүдэд хандан "Нэр дэвших эсэх асуудлаар санал авах тухай" мэдэгдэл гаргажээ.
МҮОХ-ны хараат бус сонгуулийн комиссын мэдэгдэл
МҮОХ-ны Гишүүдийн хурлын 2019 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоол, МҮОХ-ны дүрмийн 14-р зүйлийн 14.4.2А, 14.4.2Б хэсгүүдийг тус тус үндэслэн МҮОХ-ны албан ёсны бүртгэл бүхий гишүүдэд хандан энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
2020 оны гуравдугаар сарын 06-ны өдөр болох МҮОХ-ны Гишүүдийн Ээлжит бус хурлаар МҮОХ-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарыг сонгох сонгууль явагдахаар болсон. Үүнтэй холбоотойгоор МҮОХ-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчид нэр дэвших эрх МҮОХ-ны албан ёсны бүртгэлтэй бүх гишүүдэд нээлттэй юм.
Иймд МҮОХ-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй гишүүн нь нэр дэвшигчийн анкетыг бөглөж, өөрийн товч танилцуулгын хамт
Жич: Хавсралтад МҮОХ-ны Хараат бус Сонгуулийн комиссын 2020 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн албан бичиг болон Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн анкетыг хавсаргав.
Сэтгэгдэл ( 0 )