Юуны өмнө гурван хүүхдийн амь нас харамсалтайгаар эрсэдсэнд уншигчдынхаа өмнөөс эмгэнэл илэрхийлж байна.
Дархан-Уул аймагт өчигдөр /2020.02.05/ 1-5 настай гурван хүүхэд амиа алдсан харамсалтай осол гарч, олон хүний сэтгэлийг эмзэглүүлэв. Болсон явдлын талаар бодит мэдээлэл хүргэх үүднээс дараах эх сурвалжуудтай холбогдон, тодрууллаа.
Хүүхдүүдийн ээж Дархан-Уул аймгийн V цэцэрлэгт үйлчлэгчээр ажилладаг бөгөөд айлын хажуу өрөө түрээсэлж амьдардаг байжээ. Түүнийг эзгүй үед гурван хүүхэд нь өрөөндөө амиа алдсан юм. Хүүхдүүд амиа алдсан шалтгааныг тогтоохоор өнөөдөр (2020.02.06) аймгийн Цагдаагийн газрын баг бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллаж эхэлжээ.
Болсон явдлын талаар Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхбат дараах мэдээллийг өгөхийг зөвшөөрсөн юм.
Хүүхдүүд амиа алдсан шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байна
-Хүүхдүүд амь насаа алдсан харамсалтай ослын шалтгаан тодорхой болсон уу. Олон нийтийн сүлжээ, зарим хэвлэлд ташаа мэдээлэл гарч байгаа тул бодит байдлыг тодорхой хэмжээнд мэдээлэх нь зүйтэй болов уу гэж үзээд, танд хандаж байна.
-Өчигдөр 17:00 цаг өнгөрч байхад онцгой байдлын байгууллагад дуудлага ирсэн байна. Аймаг, орон нутгийн удирдлагуудад 18:00 цагийн үед болсон явдлын талаар мэдэгдсэн. Миний бие хэргийн газарт аймгийн Захирагчийн ажлын албаны даргатай хамт очсон. Биднийг очиход мэргэжлийн байгууллагууд үзлэг, шинжилгээ хийж байсан.
Эхлээд цагдаагийнхан, дараа нь онцгой байдлын алба хаагчид очсон. Албаны хүмүүсээс мэдээлэл авахад крантны халуун ус хальж асгарсан байсан юм билээ. Хүүхдүүд крантны халуун усыг нээсэн байж болзошгүй гэж таамаглаж байгаа. Ус асгарсан, уур савссан байдалтай, хүүхдүүд амиа алдсан байсан. “Халуун усанд түлэгдсэн” эсвэл “Цахилгаанд цохиулснаас хүүхдүүд амиа алдсан” гэх мэдээлэл сошиал орчинд цацагдсан байна. Энэ бол батлагдаагүй мэдээлэл шүү. Хүүхдүүд амиа алдсан шалтгааныг урьдчилсан байдлаар тогтоогоогүй гэдгийг анхааруулъя. Урьдчилсан дүгнэлт гараагүй. Цагдаагийн байгууллага хэргийн газарт ажиллаж байна.
-Сургууль, цэцэрлэг амарсан байгаа үед хүүхдүүдийн ээжийг цэцэрлэгийн захирал нь дуудаж ажиллуулсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Аймгийн Онцгой комисс нэгдүгээр сарын 28-ны өдөр хуралдаж, аймгийн Засаг дарга албан даалгавар гаргасан. Албан даалгавараар боловсрол, соёлын газрын дарга, сургууль, цэцэрлэгийн дарга нар БСШУС-ын сайдын албан даалгаврыг биелүүлж ажиллахыг чиглэл болгосон. Хоёрдугаарт, аж ахуй, албан байгууллагын дарга нар хандаж, шаардлагатай тохиолдолд 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхийг багасгасан цагаар ажиллуулах, цалинтай чөлөө олгох гэсэн чиглэл өгсөн. Мөн сургууль, цэцэрлэг амарсантай холбоотойгоор бага насны хүүхдийг хараа хяналттай байлга гэдэг анхааруулгыг өгсөн. Ингэж албан даалгавар гаргасан.
Хоёр хоногийн өмнө аймгийн Боловсрол, соёлын газрын дарга телевизээр болон Мэдээлэл технологийн газар дээрээс мэдээлэл өгсөн. Сургууль, цэцэрлэгийн багш нарыг аль болох сургууль дээр нь дуудаж ажиллуулахгүй байх гэсэн БСШУС-ын сайдын зөвлөмж, гаргасан шийдвэрийг биелүүлж ажилла гэдэг утга агуулгатай мэдээлэл хийсэн.
Гэтэл “Аймгийн V сургуулийн захирал ажилтнаа цэцэрлэг дээр нь дуудаж ажиллуулснаас үүдэж, гурван хүүхэд амиа алдсан байна” гэдэг шүүмжлэл нийгэмд өнөөдөр үүсээд байна.
Энэ талаар албан ёсны гомдол манайд ирээгүй ч өнөөдөр Ажлын хэсэг томилж, асуудлыг тодруулахаар ажиллаж байна.
Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг V цэцэрлэг дээр ажиллаж байна. Багш, ажилчидтай уулзаж байгаа. Цэцэрлэгийн захирал нь үнэхээр багш, ажилчдаа нэг бүрчлэн дуудаж, цэцэрлэгийн ой тэмдэглэх арга хэмжээний хүрээнд ажил зохион байгуулж байсан уу, үгүй гэдгийг тогтоохоор ажиллаж байна. Захирал нь үнэхээр цэцэрлэгийн ой тэмдэглэхээр багш нараа дуудаж, ажил зохион байгуулсан нь тогтоогдож, буруутай шийдвэр гаргасан бол хариуцлагын асуудал яригдах байх. Одоогоор Ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байгааг дахин хэлье.
Сэтгэгдэл ( 54 )
1 цагийн чөлөө өгөөгүй Тэр Эрхлэгчийн буудан өгсих!!!
Эмгэнэл илэрхийлье.. ямар хүнд юм бэ.\n
Хүмүүсээ ээжийг битгий буруутгаачээ тэртэй тэргүй галзуурах нь холгүй шоконд бга хүнийг тэр өдөр дуудаж дарамтлаагүй бол гэртээ л бх л бсан ш дээ аргаа бараад түгжээд гарч бга шүү дээ\nХүний цалин мөнгөөр дарамтлахаар хэнд ч хэцүү шүү дээ
Яагаад хажуу өрөөнд угаалтуур байдаг билээ Нөгөө өрөөнүүдийн хүмүүс анзаараагүй юмуу Аав нь хаана байсан юм бол
энэ ярилцлага нь бөв бөөрөнхий. Энэ маягаар бол ээж буруудаж хоцрох юм байна лдаа. ХҮЧГҮЙ ТӨРИЙН ЧАДВАРГҮЙ АЛБАТЫН СҮГНҮҮДЭЭС БОЛЖ ХОХТРОГЧ НЬ ДАНДАА ХҮҮХЭД, ХҮЧИН МӨХӨС АРДУУД БАЙХ ЮМДАА
Тэр ээжид та нарын хэл ам бах тавтай тавгүй хэцүү бүр маш хэцүү байгаа. Наад хэл амаа тат. Хүнийг бүдэрч ойчсон дээр нь битгий бүр түлх. өөрсдийгөө анхаарч сургамж ав. Хүнийг шүүх эрх бидний хэнд нь ч байхгүй шүү. Зовлонд унасан ээжид буруу өгөхөөсөө өмнө манай нийгэм, төр засаг ямар байгаа билээ гээд бодоод үз. Хүүхэдтэй ээжүүдээ тэжээж тэтгэх чадваргүй төр засгаа л буруутга\n
Энд ээжийг буруутгаж олон хүн сэтгэгдэл бичжээ. Энэ ээжийн оронд өөрсдийгөө тавиад үзээчээ. 3-ын 3-н үрээ алдсан хүн ямар их энэлэн шаналж байгаа бол. Энэ том том юм яриад байгаа хүмүүс ийм байдалд орсон бол та нар өөрсдөө галзуурч байгаа даа. Энд ээж ажилд орсон нь бурууьай юу, хүүхэдтэй ээжүүдийг харж үзэж нийгмийн асуудлыг нь шийдэж өгдөггүй төр засаг буруутай юу. Ээж хүн амьрахын тулд, үр хүүхдээ өлсгөхгүй байхын тулд л ажил хийж байгаа шдээ. 3 хүүхэд хангаллтай тэжээх хангамж байгаа бол юу гэж 400 мянган төгрөгний төлөө 3 хүүхдээ хаяж ажил хийхэвдээ. \n
өөрсдөөсөө мөнгө өгөх гэж байгаа юм шиг ажиллуулж байхдаа яахав дээ
мэдээлэл байхгүй юм бол ярилцлага өгч худлаа шоудаж яадаг байнаа угаасаа танай боловсролын хэлтсийн дарга сонин ааштиай авгай тавигдсан гэж ярих юм билээ та нарын хармааны л хшүн биз дээ
TSETSERLEGIIN ERHLEGCHEES GADNA AAW EEJIIN HULEEH UUREG GEJ BII GADAADAD BOL AAW EEJ 2 2 LAA SHOROND NASAARAA SUUNA
1.2 саотай нялх үрээ хаяад ажилд орсон Ээжийн буруу штээ ядаж байхад тлм бодсон хүүхэд алга харах хүн байхгүй байж ямар ХЭНЭГГҮЙ ЮМ БЭ ХАЙРАН САЙХАН ЦЭЦЭГ ЦЭВРҮҮ ШИГ ОХИД
Хажуу өрөө хөлсөлдөг гэлээТЭР ХАЖУУГИЙН АЙЛ УС АЛДААД 2.5 БОЛОХООС ӨМНӨ МЭДДЭГГҮЙ ЮМ УУ ЯАГААД ГАЗАР УРТАСГАГЧ БАЙСАН ЮМ БЭ ЭЭЖ ААВ НЬ ГАЗАР ТАВЬСАН УУ ХАЖУУ АЙЛ НЬ ЭХЭЛЖ МЭДСЭН ЮМ УУ ЯАЖ Ч БОДСОН ЭЭЖ БОЛ 400 К ЦАЛИНГААР 3 ҮРЭЭ СОЛЬСОН БНА ЭРХЛЭГЧ АВГАЙД АРД ХЭН ҮЛДЭЖ ХЭН ӨВДӨХ ОГТ ХАМААГҮЙ ӨӨРИЙН АЧ ЗЭЭ БИШ БОЛ ХҮНИЙ ХҮҮХДИЙГ ГЭХ ХүН РАА Ч БАЙХГҮЙ ТЭРСХЭН 3 ХҮҮХЭД ГАРГААД БАЙР ТҮРЭЭСЛЭН ДАРХАНД ИРЭХ ХЭРЭГ БАЙСАН ЮМ УУ Бурууг БУСДААС БИШ ӨӨРӨӨСӨӨ ХАЙ ЭРХЛЭГЧ ХАРЙУЦЛАГА ХҮЛЭЭХ НЬ ЗӨВ БАС ААВ ЭЭЖ НЬ Ч ХҮЛЭЭХ ЁСТОЙ ХЭН ТЭРИЙГ 1.6 САРТАЙ ХҮҮХЭДТЭЙ ТЭР ТУСМАА 9 САРД 1 НАС 2 САРТАЙ БАЙСАН БНА АЖИЛ
Aimgin bolovsroliiin gazriin darga n udirdah yamar ch chadvargui namiin shahaanii hun bdag. Tiim uchraas ene tsetserleg n horio tseer togtooson ued ajiltnuudaa duudaj ajilluulsan baigaa
ЭНД ЭРХЛЭГЧИЙН СУУДАЛД САНААРХСАН 1 АВГАЙ ЯВААД БНА БЯЦХАН ХҮҮХДИЙН ҮХЛЭЭР ДАЛИМДУУЛААД ШУУД Л ЭРХЛЭГЧ ГЭЭД ЭХЭЛСЭН ХАРИН ЭЭЖ НЬ ӨӨРИЙН УХААНГҮЙ ЭМНЭЛЭГТ ХАНА МӨРГӨӨД УЙЛЖ Ч ЧАДАХГҮЙ ГАЛЗУУРЧ БНА
Tsetserlegiin erhlegch omhii avgaig uzen yadaj baina.Yadarsan hunii amidralaar darga erhlegch nertei maluud ingej toglodog baihgui yu.Haraal idmer toriin ajil ogood zail.Tsaashdaa ih ch baga ch udirdah ajild hunii hun chanar yoszuig harj tomilj baimaar baina.
Ali ali talan buruu baina ter eej ch gesen dee yaaj bodohoor 1ees 5 nastai hvvhedee 5 nastai hvvheded vldeej yaaj chadaj baina. Ter eej uhaan ervvl vv yadahda hajuu ailda ch ymuu uuriinhu eejid ni vldeedeg baiga da ter tsetserlegiin zahiral bas ter hvvhniig duudaj baidag .horoi zeer togtoosoor baital heleh vg vnendee alga aaw baidag bol ter hvnd hvnd zohilt boloj baiga eejin yaaj zaishid amid ywanda
yanaa gadnii noloogvi gdg shig erhlegchiin buruugvi boloh vii dee argaa barsandaa l hvvhdee tsoojloo bailgvi \nene erhlegchiin nasiig n medehgvi l dee gehdee yr n ene darga udirdladuudiig nasand n tetgevert gargadg bolmoor bnaa nas n bolchihood bhad l hvn tamlaad suuh yum
Арай ч дээ та нар даанч яаав даа миний сайхан нялх гурван дүүгий минь амь насаар туг тахичхаад яагаад ийм зүйл яриад байгаа юм бэ? Үхсэн нохой гэж юун цалинтай амралт вэ цалинтай байтугай чөлөөч өгөөгүй шүү дээ миний дүүд \nБяцхан үрс нь халуураад эмнэлэгт хэвтэж байхад ганц ч өдрийн чөлөө өгөөгүй шдээ шөнө нь өөрөө хүүхдээ харж хоноод өдөр нь аав нь хардаг байсан та нар юу ч мэдэхгүй байж битгий миний дүүгийн зовлонгоор наадаад бай гурав үрээ алдсан миний дүү өнөөдөр ч тэр маргааш ч тэр яаж амьдрах юм бэ
Гүн эмгэнэл илэрхийьье. Харамсаж байна. Дарханы бүх сургууль цэцэрлэгийг шалгаад өгөөрэй. Өдөржин утасдаж дуудаад ажил дээр нь хориод хашаад байгаа газар олон байгаа шүү. 2 сарын цалинг гүйцэтгэлээр нь өгнө гээд утсаар дуудаж аваачдаг газруудыг шалгаарай. Багш ажилчдаас санал асуулга, судалгаа авбал бодит мэдээ гарна даа.
Daanch de hatuusad duusahgui ni ymar aimar ym be emegnel ilerhiilie
Ewii de 3 nyalh amitan yaj zowj zudersen bol eejid ni yamar hetsuu bga bol 3 in 3n nyalh uree aldchihdag haramsaltai yum bolj gun emgenel ilethiilie ariyabal um ma ni bad me hum
Албан байгууллагын ойг тэмдэглэдэгээ болимоор юум. Хэдэн уух дуртай одон медалд дуртай хүмүүс бие биенээ шагнаад өнгөрдөг шүү дээ. Төрөөс ойг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргамаар юум. Мөнгө байхгүй гээд төгсөгчид , ажилчид, пүүс компануудаас мөнгө татдагаа болих хэрэгтэй. Каринтаны үеэр багш нараа ч ажиллуулахгүй байх хэрэгтэй тэдний ард бас л хүүхдүүд нь эзэнгүй үлдэж байгааг анхаарах хэрэгтэй. Бас хүүхдүүдийг хоригдол аятай зургийг нь авч фес дээр тавьж байгааг нь таалагдахгүй бна. Энэ нь багш нарт ч хүндрэлтэй. Даалгаварыг нэг мөсөн хичээл эхлэхэд шалгах хэрэгтэй болов уу?
Цэцэрлэгийн эрхлэгч ч буруутай дээр нь төр засагч буруутай яагаад гэхээр тэр сайд санаатай амьтан зурагтаар болохоор бараг л гэрээсээ заавар зөвлөмж өгөөд гэртээ байх юм яриад байсан НБГ болон дүүргүүд,аймаг сумдуудын боловсролын хэлтэс нь болохоор захирал эрхлэгч нараа дарамтлаад ажиллуулаад байдагт гайхаад байна.Аль эсвэл сонгууль дөхөөд ажлын байрандаа үлдэх санаатай хэнхэг зан гаргаад байгаа юм уу? ойлгохгүй байна!!!!!!!!!!!!! Энэ үйлдлээс чинь болоод хайран 3 хүүхэд,хайран эцэг эх. Энэ шат шатандаа гаргадаг худлаа хийрхлээ зогсоох цаг боллоо.Одоо та нар \\Яамны эвэр туурайтангууд \\болиоч
Цэцэрлэгийн эрхлэгч нар гэж дарангуйлагч байдаг. Цэцэрлэгийн багш нар гэж өрөвдөлтэй хүмүүс байдаг юм. Өдөр шөнөгүй ажиллана. Энд тэндээс дарга нар ирнэ гэвэл ажил дээрээ хонож самбар гаргах, ангидаа тохижолт хийх нь энүүхэнд. Эрхлэгч нь бусад цэцэрлэгээсээ илүү гарах гарах гэж ажилчидаа золих нь энүүхэнд. Багш нар нь ийм дарамттай байдаг юм чинь үйлчлэгч ямар байх нь ойлгомжтой. Бодохоос өрөвдөж байна. Гэтэл өглөөнөөс үдшийн бүрий болтол тэр байшингаасаа ч гарах эрхгүй энэ хүмүүст хувийн амьдрал гэж байдаггүй.Монголын ирээдүйг хүмүүжүүлж буй багш нарыг цалин нь хэд билээ. Харамсаж байна.
Ээ бурхан минь яана даа хөөрхий
”Аймгийн V сургуулийн захирал ажилтнаа цэцэрлэг дээр нь дуудаж ажиллуулсан” гэж яг юу гэсэн үг вэ? Сургууль юмуу цэцэрлэг юм уу
Сургууль.цэцэрлэгийн ой гэж дэмийш балай ажлаа болиоч хэдэн авгай нар ажил хийсэн дүр эсгэж дарга даамлуудыг долигнож.тэнэгтэж бхйхаар хүүхдүүдэд үр өгөөжтэй боловсрол олгох хжлаа хийх хэрэгтэй байх.
Enhbat gej teneg yum. Tsunh barigch. Yamar ch asuudliin garts shiidliig olj chadahgui.
Бадарчин явсан газар балагтай. Цогзолмаа явсан газар үхэлтэй шүү. Төрийн ордонд 1000 багш цуглуулж, ахмад багш газар дээрээ нас барсан. Дараа нь удалгүй семинар нэрийдлээр аймгуудын багш нарыг цуглуулж Завхан аймгийн багш бас төрийн ордонд даралт харваж амиа тавьж байсан. Тэрнээс хойш төрийн ордоны байр байдал бишдэж Батхүүгийн аллага гарсан даа.
За даа, энэ ч буруу нь тэр эцэг эхэд тохогдоод эрхлэгч буруугүй гэсэн дүгнэлт гарах вий дээ. Үүнд л санаа зовж байна, эмзэглэж байна.
За даа, энэ ч буруу нь тэр эцэг эхэд тохогдоод эрхлэгч буруугүй гэсэн дүгнэлт гарах вий дээ. Үүнд л санаа зовж байна, эмзэглэж байна.
За даа, энэ ч буруу нь тэр эцэг эхэд тохогдоод эрхлэгч буруугүй гэсэн дүгнэлт гарах вий дээ. Үүнд л санаа зовж байна, эмзэглэж байна.
Боловсролын сайдын тушаал хаа сайгүй явж байхад юугаа уншиж байдын онц шаардлагагүй бол цуглах шаардлагагүй гэсэн байгаа биздээ эхлээд юм аа сайн унш сошиал хөгжсөн шдээ багш нар аа \n
Боловсролын газрын даргын Тв-ээр хэлсэн үгийг эсрэгээр нь бичсэн бна.”Энэ карантин хүүхдүүдэд хамаатай,багш ажилчдад хамаарахгүй,ажиллана ” гэж ярьсан шд.
Аймаар юмаа. Сэтгэл зүрх минь өвдөж бн
Цалинтай чөлөө битгий хэл цалингүй чөлөөг хүүхэд өвдөөд байхад өгөхгүй байна.
Um mani bad mi hum. Evi dee nyalh urs. Ta nar heruul uruul, huruu chichleltee bolio odoo. Am uraldaj hun muulj suuhaar ene maaniig unsh. Ter erhlegch huuhed alah gej l ajiltnaa duudav gej. Huuhedgui uyed ajlaa amjuulaad avya l grj bodoo bailgui. Ene eej ch gesen dulaahan gertee tsoojlood zunduu l yavj baisan baih. Ez ni taaraad humus zovlond unachihaad baihad yasan ih changa duunaar hashgiraldan oriloldono ve. Um mani bad mi hum.
V цэцэрлэг юмуу, сургууль юмуу. Бичсэн мэдээллээ сурвалжлагч минь уншаач. Буруу бичээд эхлэхээр бичсэн юманд нь итгэж чадахгүй юм.\n
ajiliin 8tsag yas ajillaj bgaa shuu bi.
Hetsvv wmaa ugaasaa l ajliin bairnii daramtaas bolj l ajil ruugaa duudagdsan blgvi dee. Said ni heleed bhad saidaasaa davsan tom tolgoitoi darga erhlegch nariin hiij bga ajil baih oo. Ymar ch gesen hariutslaga tootsoh blgvi dee
Nirgesen xoino ni xashgirav gej. Odoo muu exed ni yal ogox ni yy?
Shaa l da ta nar mine muu omhii huuruud duudsan bj
Цэцэрлэгийн эрхлэгч нар өөрсдийгөө ДАРГА гэж дуудуулан ВАНТ улс байгуулсан авгай нар байдаг юм билээ.Ой хийж мөнгө олох шуналдаа хөтлөгдөн хүний хүүхдийн аминд хүрчихлээ.Ийм хүнийг төрийн албанаас халж дахин хэзээ ч ТӨРД хөл тавиулахгүй байвал таарна
Сургуулийн ч гэсэн ой тэмдэглэхийг боливол таарна багш нар л бөөн мөнгө гуйлга гуйдаг бас цалингаасаа багагүй хувь өгнө концерт гэж тамлуулна.Ой угтсан ажил гэж ч тамлуулдаг.Ой тэмдэглэхийг болиулах хэрэгтэй
Enhrii vrs mini eejdee dahin turuurei
Тийм муухай сэжгийн боловсролгүй авгай боловсролын сайд хийхээр аргагүйшд асар буруу хандлагатай тэр нь бусад өөртэй нь адил боловсрол мэдлэг тааруу хүмүүст шууд халдварладаг харин ч жил хүргэлгүй хөөж явуулсан шүү тэгээгүй бол одоо бүүр сүйрсэн байгаа энэ салбар
Дарханы Боловсрол соёл урлагийн газар буруутай. Газрын дарга Гантулга гэж мэдлэг чадвар боловсролгүй хариуцлагагүй нөхрийг яаралтай ажлаас нь чөлөөлөөчээ
Цогзолмаа нэг оччихсон хэдэн цэцэрлэгийн багш нар концерт тоглож үзүүлээд л сүржигнээд байсан юм аа хоорондоо уралдаад. Цогзолмаа аймаар уярчихлаа гээд л.
Төрийн аль байгууллага, шатанд бага насны хүүхэдтэй ажилтан болон залуучуудад учирдаг дарамт. Учир нь үржлийн нас нь дууссан хүмүүсийн үр хүүхдүүд нь том болцгоосон, ар гэрлүүгээ яарах шалтгаан байхгүй. Ийм зэрлэг харгис хандлага хаа сайгүй байдаг.
төрийн байгууллагад намын ажилтнууд үүрлэснээс ой, өдөрлөг, нээлттэй хаалга, ахмадын хүлээн авалт,цагаан сар гэх мэт шоу их болсон. ийм баяр ёслолыг одоо зогсоох хэрэгтэй.
Oin nereer baahan mungu tatdag buh surguuli tsetserleg bugd ijil daraa n buun arhidalt tgd vldsen mungu zahiraliin karmand ordog shdee
Хайран сайхан үрс. Энэ ой тэмдэглэдэг хуучин арга барилаа больвол таарна. Хэнд хэрэгтэй юм
Хайран сайхан 3 хүний үр. Энэ янз бүрийн ой тэмдэглэлэгээ больвол таарна. Хэнд хэрэгтэй юм.
Хөл хорио тогтоочихоод байхад багш нарыг хүүхдүүдээ гэрээр нь эргэ зөвлөмж тараа гээд байгаа мэргэжилтэн, эрхоэгч нарыг яах вэ? Адилхан л ард хүүхдүүд цоожтой үлдэж байна. Баримтжуулж зураг даруулж, тухайн хүүхдийг эрхийг зөрчиж байна.