Өчигдөр буюу хоёрдугаар сарын 5-ны өдөр нэг айлын гурван хүүхэд түлэгдэж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Хэргийг тодруулбал, Дархан-Уул аймгийн ... тоотод оршин суух эмэгтэй ажлын шаардлагаар бага насны гурван хүүхдээ гэрт нь үлдээж гарсан байна. Халуун ус алдсаны улмаас ой зургаан сартай болон дөрөв, таван настай гурван хүүхэд халуун усанд түлэгдэж, амь насаа алджээ. Хэргийг Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газарт материалжуулан шалгаж эхэллээ.
Иймд, бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, харгалзах хүнгүй орхихгүй байж болзошгүй эрсдлээс сэргийлэхийг албаныхан санууллаа.