"Коронавирус илэрлээ" гэж худал мэдээлэл тараасан иргэнийг ХОЁР САЯ төгрөгөөр торгожээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 02 сарын 07


2020 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр “Баянзүрх дүүргийн эмнэлэгт дөнгөж сая Коронавирус илэрч, хөл хорио тогтоож байна” гэх мэдээллийг өөрийн фэйсбүүк цахим хаягтаа нийтэлсэн иргэнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс олж тогтоон, холбогдох шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ. 

Худал мэдээллийг нийтэд дэлгэсэн иргэн Э-г Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгож, арга хэмжээ авч ажиллажээ.

Иймд иргэд та бүхэн Коронавирустэй холбоотой худал ташаа мэдээлэлд итгэхгүй байж, энэ талын мэдээ, мэдээллийг албаны эх сурвалжаас авч байх, нөгөө талаас нийгэмд худал ташаа мэдээллийг зориудаар тарааж, иргэд, олон нийтийг төөрөгдүүлвэл зохих хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ёсии(37.201.171.25) 2020 оны 02 сарын 09

Бусад худал мэдээлэл бас тараавал хуулийн хариуцлага тооцох хэрэгтэй өндөр торгууль тавь.

0  |  0
Тээгий(66.181.161.40) 2020 оны 02 сарын 08

Зөв хүмүүсийн оюун санаагаар унгасан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй

2  |  0
Зочин(103.10.23.183) 2020 оны 02 сарын 08

Энэ зөв.Үнэн худал нь батлагдаагүй мэдээллийг янз бүрийн зорилгоор санаатайгаар тараадаг нөхдийг ингэж арга хэмжээ авах нь зөв...

3  |  0
Top