Дорноговь аймаг ӨНДӨРЖҮҮЛСЭН бэлэн байдалд шилжжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 12

 

Дорноговь аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ /2020.02.12/.  Хуралдаанд аймгийн Онцгой комиссын 28 гишүүн оролцсон бөгөөд хуралдааны эхэнд аймгийн ОБГ, ЭМГ, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх цаг үеийн нөхцөл байдлыг мэдээлсэн байна. 

Хуралдаанаар Дорноговь аймгийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд дараах шийдвэрүүдийг гаргажээ: 

  • Ариутгал халдваргүйжүүтгэлийн бодисыг нэмэгдүүлэх
  • Сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх
  • Аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа зорчигч тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх
  • Бар, цэнгээний газар, шашны байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох
  • Олон улсын гал тэрэгний хуваарь, чиглэлд өөрчлөлт оруулах саналыг Улсын Онцгой комисст хүргүүлэх 

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 8.3-т Өндөржүүлсэн бэлэн байдлын үед дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

8.3.1.зарлан мэдээлэх дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх;

8.3.2.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, штабын бүрэлдэхүүнийг гамшгийн үеийн үүрэгт ажилд нь оруулах;

8.3.3.удирдлагын байр, харилцаа холбоо, мэдээллийн хэрэгслийг байнгын бэлэн байдалд оруулах;

8.3.4.мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авах, дамжуулах, сэрэмжлүүлэх дохио мэдээллийг байгууллага, иргэдэд тогтмол хүргэх, тэдний сонор сэрэмжийг дээшлүүлэх;

8.3.5.хүн хүч, техник, материал хэрэгслийг дайчлан гаргах ажлыг зохион байгуулах, удирдлага, штаб, аврах анги, отряд, салбар, нэгж болон мэргэжлийн ангитай жигдрэлтийн сургууль, дадлага явуулах;

8.3.6.хорио цээрийн дэглэм тогтоох;

8.3.7.гамшгийн нөөцийг нэмэгдүүлнэ гэж заажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.98.76.100) 2020 оны 02 сарын 13

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т заасан байдаг. 8.3 хуучин хууль

0  |  0
zochin(66.181.161.58) 2020 оны 02 сарын 13

tsagaan sarig horiglood bhad yun urgun delger temdeglehgui gej

1  |  0
Top