Туульч А.Балдандоржийг "Шилдэг өвлөн уламжлагч"-аар тодруулав

М.Тэнүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 18

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр /2020.02.18/ Монгол Улсын Ерөнхий сайдаас “2019 оны шилдэг өвлөн уламжлагч” шагналыг гардан авсан туульч А.Балдандоржийг хүлээн авч уулзлаа.

Хотын Захирагч С.Амарсайхан соёлын биет бус өвийн “2019 оны шилдэг өвлөн уламжлагч”-аар шалгарсанд баяр хүргээд, Монгол хүний үнэлэмж, өвлөн уламжлагчийн үнэ цэнийг нэмэгдүүлж, өнө эртнээс өвлөн уламжилж ирсэн өв соёл, монгол түмний ёс заншил, эрдэм мэдлэгийг хойч үедээ өвлүүлэн үлдээж буй үйлсэд талархал илэрхийлье хэмээсэн юм.

Тууль хайлагч А.Балдандорж хотын Захирагчийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, төрт ёсныхоо төрийг түшилцэж түмэн олныхоо хайр хүндэтгэлийг хүртэж Монгол Улсынхаа гал голомтыг дэлхийн мөр дунд бадрааж явах болно гэв. Туульч А.Балдандорж нь Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн бөгөөд ааваасаа тууль хайлах арга ухааныг өвлөн авч тасралтгүй 28 жил тууль хайлж байгаа аж. Тэрбээр 2019 онд Бүгд Найрамдах Укбекистан улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “The First International Bakhshi Art (Singing Epic Tales) Festival” буюу “Bakhshi Урлаг-Үлгэр, тууль хайлах Олон улсын анхдугаар наадам”-д туульч А.Балдандорж нь Монгол Улсаа төлөөлөн оролцож, “Өвөг дээдсийн соёл уламжлалыг өвлөн уламжлагч” номинацийн шагналыг хүртсэн юм.

БИЧЛЭГ ҮЗЭХ

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Linda Mark(105.112.107.131) 2020 оны 02 сарын 18

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  0
Top