Улсын онцгой комиссоос шинэ төрлийн коронавирусийн халдвараас сэргийлэх үүднээс Улаанбаатараас орох, гарах замын хөдөлгөөнийг сар шинийн өдрүүдэд хаах эсэх асуудлаар хуралдаж эхэллээ.
Засгийн газар өчигдөр /2020.02.19/ хуралдаж, хөл хорионы дэглэмийг дахин нэг сараар сунгах асуудлыг хэлэлцээд, бүх төрлийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл хязгаарлахаар сунгах шийдвэр гаргасан. Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор зарим шийдвэрлэх асуудал байгаа тул Онцгой комисс өнөөдөр ийн хаалттай хуралдаж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар дараах аймгууд сар шинийн өдрүүдээр автомашины орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байгааг сануулъя.
ЗАМ ХААСАН АЙМГУУД
- Увс аймгийн Онцгой комисс 2020.02.17-нд хуралдаж, хоёрдугаар сарын 17-26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргалаа.
- Дундговь аймгийн Онцгой комисс 2020.02.18-нд хуралдаж, хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа.
- Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга 2020.02.17-нд захирамж гаргаж, Хамарын хийд, Хан Баянзүрх хайрхан чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 2-ны өдрийг дуустал хязгаарлахаар шийдвэрлэв.
- Архангай аймгийн Засаг дарга 2020.02.18-нд захирамж гаргаж, аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг дуусталх хугацаанд хязгаарлав.
- Говь-Алтай аймгийн Онцгой комисс 2020.02.18-нд хуралдаж, хоёрдугаар сарын 21-27-ныг өдрийг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа.
- Ховд аймгийн Засаг дарга 2020.02.18-нд захирамж гаргаж, 2020 оны хоёрдугаар сарын 21-26-ны өдрийг дуустал аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлав.
Сэтгэгдэл ( 7 )
Эд нар хаалттай хуралдаж юугаа ярьдаг байнаа, хүн айлгаад байхын, нууж хаагаад байх юу байдгын бол.....
Хаасан нь дээр.хотоос гарах хөдөлгөөнийг таашгүй бол эрсдэл маш их.олон ах дүүсийн хүмүүс осолтой.\nНастай хүмүүс бүр эрсдэлд орно
захуудын замын ачааллаас харвал манай оркууд цагаан сараа өргөн тэмдэглэх төлөвтэй бна. хаасан дээр дэ. төр засгаас арга хэмжээ сайн авч сэргийлж чадаж бгаан хүчинд бид эрүүл бна баярлалаа
Хязгаарласан нь дээр шүү
Хаасан нь дээр
khkhyazgaarlasan ni deer dee , oron nutgiin nukhduud ersdeltey , ayultayg oilgokhguy khesekh hobby ni khudluud l baykh shig bayna
яаж ч бодсон хөдөлгөөн хязгаарласан дээр