Тамирын голд хаясан 40 гаруй адууны гэдэс, толгой, ширийг гаргаж авлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 20

Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгээс

хохирсон малчдад хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх болжээ

Мал хулгайлах гэмт хэрэг 2019 оны эхний арван сарын байдлаар 1637 болж, 2018 оны мөн үеэс 81 хувиар буюу 664 гэмт хэргээр өссөн байна. Малын хулгайн гэмт хэргийн 90 гаруй хувь нь хөдөө, орон нутагт үйлдэгддэг учраас Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах монголын нийгэмлэг, ЭЦА-ны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Архангай аймагт ажиллалаа. Энэ үеэр цагдаагийн алба хаагчид хэд хоногийн турш мөс цоолж 40 гаруй адууны толгой шийр, гэдсийг уснаас гаргаж авчээ. Хулгайлсан малаа нядалж сэг зэмийг нь төв замын хажуу руу хаядаг, сүү дусаахаас цээрлэдэг гол руугаа толгой шийр, гэдэс дотрыг нь хаяж бузарласан эмгэнэлт явдал Архангай аймгийн Цэнхэр сумын нутгийг дайрчээ. Уул ус, байгаль дэлхийгээ хайрлах монгол хүний холч ухаан алдагдаж, бүлэг этгээд 400 гаруй адууг хулгайлж, гэдэс дотор, толгой ширнээс нь нутгийнхаа гол руу шидсэн аж.

Цэнхэр суманд Архангай аймагтаа хамгийн их малын хулгай гарч байгаа. Харин Архангай аймаг нь малын хулгайн гэмт хэргийн давтамжаар улсдаа гуравдугаарт орсон нь харамсалтай. Аймаг, сумын цагдаа нар малын хулгайчдыг мэддэг, таньдаг хэрнээ баривчилж чаддаггүй зовлон бий. Хуульд зааснаар хулгай хийж байхад нь гардан бариагүй бол дараа нь илрүүлсэн ч гэсэн прокурорын зөвшөөрөлтэй баривчилдаг нь гол хүндрэл болсон гэж нутгийн иргэд хэлж байна. Жил болгон уламжлал юм шиг азарга адуугаа алддаг. Малаа өн удаан жил хариулаад нэг л өдөр хулгай аваад явчихдаг. Тиймээс өөрийнхөө биш хулгайчийн буюу өөр хүний мал маллаад байгаа ч юм уу гэж боддог болсноо малчид хэллээ. Цэнхэр сумын нэгэн малчны жишээг хэлэхэд ганцхан жилийн дотор хонь, ямаа нийлсэн 40 бог, намар тугалах байсан хайртай үнээгээ алдсан байна. Хулгайчид өөрсдийгөө өөгшүүлж “Хулгай бол хэр баргийн эр хүний хийж чадах ажил биш. Ухаан зарсан эрдэм мэт” ярих болжээ. Бүхэл бүтэн сүлжээ үүсгэн нутаг дамжин хулгай хийдэг бүлэглэл ч байдаг сурагтай. Цагдаагийн газрын өгсөн тоон мэдээллээр Архангай аймгийн хэмжээнд 40 гаруй хулгайч байдаг аж. Энэ бүх хулгайчийг барьчихвал тус аймагт хулгайн гэмт хэрэг эрс буурна хэмээн цагдаагийн алба хаагчид хэлж байгаа юм. Гэвч малын хулгайчдын арга мэх өдөр ирэх тусам нарийсч байгаа учраас цагдаагийн байгууллагаас малыг чипжүүлэх, хулгайчидтай нийтээрээ тэмцэх зэрэг байдлаар хариуцлагаа сайжруулах хэрэгтэйг онцолж байлаа.

Архангай аймаг болон тус аймгийн зарим суманд цагдаагийн алба хаагчид, төрийн бус байгууллагын төлөөлөл очиж ажилласнаар 10 гаруй хоноход малын хулгайн гэмт хэрэг гараагүй, малчид амар тайван өнжсөн байна. Энэ талаар Архангай аймгийн малчин Г.Бат-Эрдэнэ “Мал хулгайлах гэмт хэрэг манай орон нутгийн хувьд гамшгийн хэмжээнд хүрсэн. Малын хулгай гарахгүй өдөр гэж алга. Малаа алдаагүй малчин үлдсэнгүй. Хариулаад хараад байхад л үдэш оройн цагийг андахгүй, алдахгүй хулгайчид байх юм. Цагдаагийн байгууллага суманд ажиллахад хуучин 1990 оны үед иймэрхүү сайхан байсан даа хэмээн малчид ярилцаж байна” гэж тодотгон хэллээ. Хулгайн гэмт хэргүүдээс малын хулгайн гэмт хэрэг хамгийн их буюу 65 гаруй хувиар өсч байгаа. Орон нутагт ихэвчлэн үйлдэгддэг онцлогтой. Ингэхдээ монгол хүнд баймгүй жигшиж, зэвүүцмээр үйлдлүүд гаргаж, байгаль эхээ сүйтгэж, иргэдийн ахуй амьдралд гарз хохирол учруулж байгаа юм. Дээрх ажиллагааны дараа малын хулгайчидтай тэмцэхийн тулд Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгээс хохирсон малчдад хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх болжээ.

 

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүк(66.181.161.80) 2020 оны 03 сарын 08

Увас аймгийнхан ихээр нүүж ирсэн аймаг мужуудад хулгай дийлэхээ байсан

0  |  0
Зочин(202.9.46.164) 2020 оны 03 сарын 06

Орон нутгийн цагдаа ажлаа хийхгүй бнашдээ. Дарга нар нь анхааоаачээ

0  |  1
Сухбат хогшин баньд(103.26.195.120) 2020 оны 02 сарын 29

СУХБАТ ГЭЭД НЭГ МУУ АСМАН БАНЬД УВСЫН НУУЖ ИРСЭНЭЭС БОЛООД МАЛЫН ХУЛГАЙ ГАРААД БАЙНА ГЭЖ ХУЦААД БАЙСАН. ОДОО УВСЫНХАН АРХАНГАЙД ИРЧИХСЭН МАЛ ХУЛГАЙЛЖ БАЙНА ГЭД АРАЙ ХУЦАХГУЙ БАЙЛГУЙ.

0  |  0
МАЛЧИД(66.181.161.11) 2020 оны 03 сарын 01

МАЛ ХУЛГАЙЛСАН ХУЛГАЙЧИДЫГ БАРЬЖ АВААД ЦААЗЛАХ ЮМ УУ ЭСВЭЛ ГАРЫГ НЬ ТАЙРЧ ЧАВЧИДАГ ХУУЛЬТАЙ БОЛОХ НЬ ЗҮЙД НИЙЦНЭ.

2  |  0
Sh(103.10.22.11) 2020 оны 03 сарын 01

Maldaa jps hiimeer yma

0  |  1
Sh(103.10.22.11) 2020 оны 02 сарын 29

Maldaa jps hiimeer yma

0  |  0
Sh(103.10.22.11) 2020 оны 02 сарын 29

Maldaa jps hiimeer yma

0  |  0
Sh(103.10.22.11) 2020 оны 02 сарын 29

Maldaa jps hiimeer yma

0  |  0
иргэн(64.119.26.60) 2020 оны 02 сарын 29

”содура” у/схны kинонд гардаг шиг хуруунуудыг ни тас цавчаад л явуулчихаж бай ..аминд ни хүрээд яахав .. хүний тоо бөглөөд бж л бхаас

0  |  1
Zochin(66.181.161.86) 2020 оны 02 сарын 29

Sejigtei mashin oir xaragdwal tsagdaad medegdeed araas ni dagaad bichleg xiij barimtjuuld uildel Dr ni xolruu ni buud

0  |  0
Z(64.119.26.228) 2020 оны 03 сарын 01

Hunee bsan huur

0  |  1
Гомо нараа(202.9.46.0) 2020 оны 02 сарын 20

цэнхэр сумынхан цус их ойртсон мэдрэл муу хүмүүс байдаг

0  |  0
Irgen taivan (66.181.161.21) 2020 оны 02 сарын 20

Hulgaich nariig barij yllahdaa baruun gariin ni erhii huruug avch baimaar ym bna yl hungun tsagdaa shuuh porkuror changa yl ugch baih hulgaichiin hiisen uildeliig ner us oron nnutgaar ni nuulgui tsarai zuseer ni olon niited medeeldeg baih gargasan hohiroliig zaaval tuluuldeg baih tuluh chadvargui gej gargahgui baih ni zuv

0  |  0
Зочин(103.229.122.13) 2020 оны 03 сарын 09

Отож байгаад бууд. 2ыг буудахад нам болно. Цагдаа яаж чадахгүч прокурор зөвшөөрөл өгөхгүй ээ. Ер нь өөрсдөө арга хэмжээ ав.\nГаднаас ирж байгаа бол хашраа

0  |  2
Зочин(103.229.122.13) 2020 оны 02 сарын 20

Отож байгаад бууд. 2ыг буудахад нам болно. Цагдаа яаж чадахгүч прокурор зөвшөөрөл өгөхгүй ээ. Ер нь өөрсдөө арга хэмжээ ав.\nГаднаас ирж байгаа бол хашраа

0  |  0
Зочин(103.229.122.13) 2020 оны 02 сарын 20

Отож байгаад бууд. 2ыг буудахад нам болно. Цагдаа яаж чадахгүч прокурор зөвшөөрөл өгөхгүй ээ. Ер нь өөрсдөө арга хэмжээ ав.\nГаднаас ирж байгаа бол хашраа

0  |  0
tseegii(66.181.161.11) 2020 оны 02 сарын 20

hulgaid yumaa aldsan hvn yum hulgai hiisen hvnees dor bolson tsag ter hvn l awchihlaa geed sejigleed helheer hvn gvtgesen ta uuruu haraagvi bj geh hvniig harj bhad hulgai hiideg hulgaich gej bh uu

0  |  0
Zochin(202.126.88.139) 2020 оны 02 сарын 20

Ene maliin hulgain talaar sayahan tv5-r garch bsn ene arhangai aimgiin tsagdaa tsenhert garch bgaa ene maliin hulgaitai temtsmeer baina . Ene talaar tanaihan survaljlaga hiij tur zasagt ni hurgemeer l bn

0  |  0
МАН-ын хулгайч нар(103.111.68.3) 2020 оны 02 сарын 20

Дээгүүрээ МАН-ын дээрэмчид тэрбум тэрбумаар хулгайлаад ч ханахгүй бүр даварч дахин сонгуульд өрсдөнө гэж жаалж байхад.Хулгайгаа сайн хийцгээ.

0  |  0
Jinhene Mongol hun(202.9.46.67) 2020 оны 02 сарын 29

Hulgai hiisen hunii huruug tasddag huulitai boleoo \nHun huch hudulmur holsoo gargan bj hiisen zuiliig \nHulgaich nar amar hylbar argaar mongojih gesen uhaan munhag uhsen suns suggui hiimorgui humuus bdg yumaa tiimees tiim hun sugnuudiig huruug tairhad buruudah yum bhgui

1  |  0
Ju(64.119.20.171) 2020 оны 02 сарын 20

Malaa sain haraachee..yugaa hiigeed untaad bdgiin

0  |  0
Top