Экологийн Цагдаагийн албаны алба хаагчид 280 сая 130 мянга 400 төгрөгийн төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй долоо, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй нэг, зөрчлийн шинжтэй таван үйлдлийг илрүүлжээ.
Тодруулбал, тус албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид 2020 оны хоёрдугаар сарын 11-ний өдрөөс 18-ны өдрийн хооронд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр, 2019 оны 355 дугаар, 2020 оны 17 дугаар тогтоолын холбогдох заалтын хэрэгжилтийг хангах, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал сумын нутагт албан томилолтоор ажиллажээ.
Хяналт, шалгалтаар ажиллах хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дугаар, 2019 оны 355 дугаар, 2020 оны 17 дугаар тогтоолын холбогдох заалтыг хэрэгжилтийг шалгаж, аж ахуйн нэгж, нөхөрлөл, тэдний ашиглаж байгаа техник хэрэгслийг судалгааг гаргаж, зохих зөвшөөрөлгүй болон гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, байгаль экологид хохирол учруулсан үйлдлийг илрүүлж Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар, Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн тоо бүртгэлд оруулж эд мөрийн баримтаар цахилгаан хөрөө хоёр, мод 431.3 куб.метр, тээврийн хэрэгсэл гурав, баримт бичиг тавыг тус тус хураан авч харьяаллаар хүлээлгэн өгч ажиллаа.
Эх сурвалж: Экологийн Цагдаагийн алба
Сэтгэгдэл ( 0 )