Баар, цэнгээний газрын үйл ажиллагааг ЗОГСООХ ШИЙДВЭР гаргалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 26

Нийслэлийн Онцгой комисс яг одоо хуралдаж байна. (2020.02.26)

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу хоёрдугаар сарын 24-ний 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртлэх хугацаанд Улаанбаатар руу орж, гарах 12 цэг дээр хяналт тавин ажиллаж байна. Энэ хугацааг сунгаж байгаатай холбоотойгоор зохион байгуулалтын ажлууд үргэлжилнэ" гэдгийг онцлоод, холбогдох захирамж гарч байгааг танилцуулав. 


НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССООС ГАРГАСАН ШИЙДВЭРҮҮД
 

  • Хоёрдугаар сарын 27-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэлх хугацаанд нийтийн тээврийн хэрэгслийг тусгай хуваарьт шилжүүлж, төрийн албан хаагч, үйлдвэр, үйлчилгээний байгууллагын ажилтнуудад хүндрэл учруулахгүй байх,
     
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа баар, цэнгээний газар, амралтын газар, дэн буудлуудын үйл ажиллагааг 2020.03.30-ны өдрийг дуустал зогсоох,
     
  • Кафе, рестораны газруудын цагийг багасгаж, 22:00 цаг хүртэл ажиллахаар зохицуулж, хяналт тавих,
     
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үзвэр, үйлчилгээ, фитнесс клуб, цанын бааз, иогийн газар, бильярд, сауны үйл ажиллагааг мөн 2020.03.30-ны өдрийг дуустал зогсоох,
     
  • Мөн энэ хугацаанд шашны байгууллага, сүм, хийдийн үйл ажиллагааг түр зогсоохыг НЗДТГ болон холбогдох байгууллагуудад үүрэг болгов.


Хуралдаан үргэлжилж байна. Албан ёсны мэдээг удахгүй хүргэнэ. 


ШУУД ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цээгий(59.153.114.22) 2020 оны 02 сарын 27

Маш зөв.

0  |  0
kkk(202.131.247.254) 2020 оны 02 сарын 27

1 yum bolohoor l hamgiin tyryynd bar haah yumaa yaj odor honog ongorooh yum bee

0  |  2
99999(103.20.152.50) 2020 оны 02 сарын 27

АРД ИРГЭД МИНЬ ХҮН БҮР ХИЧЭЭГЭЭРЭЙ ГЭРЭЭ САЙХАН ЦЭВЭРЛЭЭД ОЙРЫН ХҮМҮҮСДЭЭ САЙХАН ХООЛ ХИЙЖ ӨГӨӨД ЕР НЬ ХУВЬ ХҮН ӨӨРӨӨ Л САЙН БАЙВАЛ БУСДАД САЙН НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ ЧАДНА.ТА БҮХЭН хичээгээрээ..хүн бүр АРИУН ЦЭВЭР САЙН САХИХ ТАЛААР .Телевиз,радиогоор сайн сурталчилах хэрэгтэй байна ...СОЛОНГОС КИНОГОО ЗОГСОО...

0  |  0
сэрэмжлүүлэг 4(202.9.46.220) 2020 оны 02 сарын 27

Уг вирус нь ТӨМӨР ГАДАРГУУ дээр хамгийн удаан буюу 12 цагаас дээш хугацаагаар амьдрах чадвартай бөгөөд хаалганы бариул зэрэг төмөр эд зүйлд хүрэхдээ заавал бээлий хэрэглэж аль болох хүрэхгүй байх. Хүрсэн тохиолдолд нэн даруй урсгал усанд гараа угаахыг зөвлөж байна. 4.Хувцсанд наалдсан тохиолдолд 6-12 цаг хүртэл хугацаагаар амьд байх тул гаднаас орж ирээд хувцсаа ариутгалын бодисоор арчих буюу наранд 2 цаг орхиход вирус устах боломжтой. Угаалгын нунтагт маш тэсвэргүй тул хувцсаа өдөр бүр угаах нь хамгийн найдвартай энгийн арга юм.

3  |  0
сэрэмжлүүлэг 3(202.9.46.220) 2020 оны 02 сарын 27

Коронавирусын шинж чанар; Уг вирус нь халуунд тэсвэргүй тул 26-27C температурт бүрэн устана. Ойр ойрхон халуун бүлээн ус уух нь эмчилгээ биш боловч вирусаас сэргийлэхэд нэн тустай арга юм. Вирусын эсийн хэмжээ 400-500nm буюу ширхэг том учраас N95 стандартын маск төдийгүй энгийн хамгаалалтын маск ч бүрэн шүүх (Filtering) буюу хамгаалж чадна. N95 маск 6 цаг вирусыг нэвтрүүлэхгүй хамгаалж чадах бол энгийн маск 2 цаг нэвтрүүлэхгүй хамгаалж чадна.

3  |  0
сэрэмжлүүлэг(202.9.46.220) 2020 оны 02 сарын 27

Ухань хотын вирус судлалын хүрээлэнд ажилладаг АНУ, БНСУ-ын эмч нарын гаргасан зөвлөгөө болон БНСУ-ын эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусаас хамгаалах заавар зөвлөгөө дагаж мөрдөн хэрэгжүүлэхийг уриалж эхэлжээ. Уг зөвлөгөөг хүргэж байна. Өвчний шинж тэмдэг; 1.Энгийн ханиад хүрсэн нөхцөлд хамраас нус (runnu nose) гарч, ханиалга цэртэй (sputum) байх боловч коронавирусыг энгийн ханиад ба хатгаанаас ялгах хамгийн анхны шинж тэмдэг нь хуурай (dry cough) бөгөөд нус огт гарахгүй! Энэ нь хамгийн хялбар ялгаж болох шинж тэмдэг юм.

2  |  0
zochin(49.0.212.84) 2020 оны 02 сарын 26

udii boltol haagaagui baisan umuu naad baar restoran karaoke metiin tsengeenii gazar chin jinhene ovchin taraah magadtai gazardaa. haasan zuv harin ch udaan ajilluulsan bn

2  |  0
Top