Бага насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг багасгах ЗАХИРАМЖ гаргалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 28

Дэлхийн таван тивийн 57 улс орны хүн амыг хамран тархаж, цар тахлын хэмжээнд хүрч болзошгүй нөхцлийг үүсгээд байгаа шинэ коронавирусын халдвараас урьчилан сэргийлэх ажлыг улс орон, нийслэл даяар хэрэгжүүлэхтэй холбогдуулан улс, нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, энэ хүрээнд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 30-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ.

Энэхүү шийдвэртэй холбогдуулан эцэг эхчүүд нь бага насны хүүхдүүдээ орхиж ажлаа эрхлэх болсноор гэртээ үлдэж байгаа хүүхэд, багачууд аливаа эрсдэлд өртөж болзошгүй байдал үүсэж байгаатай холбогдуулан өнөөдөр /2020.02.28/ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах тухай” А/268 тоот захирамжийг гаргалаа.

Тус захирамжид зааснаар гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллага, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ажилтнуудаас 0-12 нас хүртэлх хүүхэдтэй эхчүүд болон мөн насны хүүхэдтэй ганц бие эцгүүдийн өдөр тутмын ажлын цагаас 1 цагийг хорогдуулах, тус захирамжид хамаарах ажилтны албан үүргийн зохицуулалтыг зохион байгуулж, байгууллагын хэвийн ажиллагааг хангах, тухайн ажилтны цалин хөлсийг бүтэн ажилласанд тооцож олгохыг  дээр дурьдсан нийслэлийн харьяа байгууллагын удирдлагуудад зөвшөөрөн ажиллахыг үүрэг болгосон байна.

Ингэснээр бага насны хүүхэдтэй эхчүүд шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорио дуусах өдөр буюу гуравдугаар сарын 30-ний өдрийг хүртэл ажил тарах цагаас нэг цагийн өмнө гэртээ харих, ар гэр, үр хүүхэддээ илүү анхаарал хандуулах боломж бүрдэж байгаа юм.

Та бүхэнд Хотын даргын гаргасан захирамжийг танилцуулья.
 

Сэтгэгдэл ( 30 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
О(64.119.17.125) 2020 оны 03 сарын 15

Банкны ажилчид ээлжийн амралтаасаа хасуулсан байдалтай энэ захирамжыгн амтыг авч байгаа

0  |  0
ээж(66.181.169.108) 2020 оны 03 сарын 01

Баярлалаа, үр хүүхдээ гэрт нь бүртийтэл үлдээгээд явж байгаа олон ээжүүдийн өмнөөс талархаж байна. Хувийн хэвшилийн дарга удирдлагууд боломжоороо цагийн зохицуулалт хийж, ажлыг цагт нь үр бүтээлтэй хийлгэвэл болмоор санагдахын \n

0  |  0
Татвар төлөгч(192.82.70.241) 2020 оны 03 сарын 01

Төсөв татвараас бүрддэг. Татвар төлөгчийн мөнгөөр ийнхүү дураараа дурвих нь хэр зохимжтой вэ? Ажиллаагүй төрийн албан хаагчийн цалинг татвар төлөгчийн мөнгөөр тавих нь хуулийн үндэслэлтэй юу? Хэрэв энэ захирамж хууль зөрчсөн бол илүү олгосон цалингийн зөрүү хохирлыг шийдвэр гаргасан албан тушаалтан хариуцах ёстой болно. Худлаа попрох гэж ядчих юм. Ингэх гэж л Нийслэлийн Засаг дарга болсон юм уу даа? Өрөвдөлтэй санагдана.

2  |  1
даварцгаа(182.160.2.168) 2020 оны 03 сарын 05

зүгээр сууж цалин авах гэсэн даварцан хүүхнүүд бхымда. эрт тарсан 1-2цагийн хугацааны алдагдлыг тэгээд улс төлөх үү, та төлөх үү. гүй шүү дэ хонгорууд минь хямралтай бхад эрт харина ч гэж юу бхав

0  |  2
Zochin(66.181.160.115) 2020 оны 03 сарын 03

Davaartsan haan bank golmot bank erin bankuudin sagiig zohisuulaachee haan bank hudlaa 2sag hurtel ajilluulj 5sag hurtel dotood ajiltai gej ajiltanuudiig daramtuulj bna genee...

0  |  1
Zochin (202.126.89.74) 2020 оны 02 сарын 29

Huwiiin hewshiliiin kompanid ygad hanaaruuulj boldoggvi ym be huwiiin hewshiliihen dendvv haramsaltai hudulmuruu shuluulj bn bas jiremsen hvnvvvs bn nylh 2 vr bn gerte vldej bn

0  |  0
Хувийн хэвшил(103.229.120.55) 2020 оны 02 сарын 29

Хувийн хэвшил өөрсдөө бүх эрсдэлийг нуруун дээрээ үүрч яваа.Ямар улсын байгууллага биш.Гэхдээ нөхцөл байдлыг бодолцоод цагаа 1цаг 30 минутаар богиносгосон л байгаа бүх ажилчдын.Ер нь тэгээд болж өгвөл хүүхэдтэй ээж нарыг ажиллуулах хэцүү болж байнаш дээ.Хүүхэдтэй ээж нарын хийх ажлыг үлдсэн ажилтнууд нь үүрнэ.Тэгсэн мөртлөө талархана ч гэж мэдэхгүй.Бусдын өмнө албатай юм шиг л ...

0  |  0
Зочин (202.126.89.30) 2020 оны 03 сарын 01

Байхгүй зүйлийг бий болгох тусам даврах юмаа болж бгаа зүйлд жаахан ч гэсэн баярлаж сур

1  |  0
hulan(103.140.11.152) 2020 оны 03 сарын 03

энэ тушаалууд яагаад хувийнханд үйлчилдэггүй юм бэ? хувийн байгууллагад ажиллаж байна үр хүүхдийг минь харах хүнгүй 10 настай 3 настай үрс минь гэртээ л үлдэж бна хоёр биенээ хараад. даргадаа энэ шийдвэрийг хэлэхээр битгий хуц наадах чинь төрийн байгууллагуудын тушаал бид мөнгө олох гэж ажиллаж байхад юу яриад байгаа юм давраад бай гэж харьцдаг. хувьд ажиллаж бгаа монгол залуус хөдөлмөрөө шулуулж дуусаж бна цалингаа ч нэмэхгүй цалин нэмэх тушаал ганцхан төрийн байгууллагад л үйлчилдэг. \n

2  |  0
Burmaa(66.181.191.146) 2020 оны 02 сарын 29

Huviin hevshil bol huulind zahuragdahgui shude arai denduu huuli l bol huuli baimaar yma

1  |  0
zochin(202.9.46.23) 2020 оны 03 сарын 01

Bvh umiig yag tand zoriulah bolomjgvi

1  |  0
zochin(202.9.46.23) 2020 оны 02 сарын 29

Hvmvvs neeree ih davrah umaa henii tuluu amidarch bgaagaa uhamsarlaj tur zasagtaa bayrlalaa gehiin orond neheed l bhiin hetsvv um daa

0  |  0
зочин(43.242.243.62) 2020 оны 02 сарын 29

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, ганц бие өрх толгойлсон эцэг, эх хаягдаад байхын тэ.

2  |  0
Бат(66.181.161.108) 2020 оны 02 сарын 29

Одоо л гаргаж байгаа юмуу. Аймгууд аль эрт гаргасан. Тэгээд ганцхан цагаар хорогдуулж бгаа юмуу. Хот дотроо бөглөрч яваад л дуусна даа. Ядаж 2 цаг баймаар юм даа

5  |  0
Энхбаяр (64.119.20.117) 2020 оны 02 сарын 29

Ажлын цагыг өглөө 7, 8 цагаас эхэлдэг болмоор юм

3  |  0
batchimeg(66.181.161.7) 2020 оны 02 сарын 29

ajliin tsagiig 5tsag bolgomor bn ar gertee ymrch tsag zaw garhgv bn

1  |  5
Robinhood(64.119.17.189) 2020 оны 03 сарын 02

2yn hoorond 1 tsagaar ydiin be tardag tsagtaa tarsnaas ylgaagui ym bishuu 14:30 d tardag bolgowol ur huuheddee iluu tsag hugatsaa zarah bhaaa zaxiragch min 1g bodno 2yg tungaan bizee

6  |  3
Jiremsen(192.82.69.31) 2020 оны 02 сарын 29

Jiremsen emegteichuudiig tsagiig bogino bolgomoor b

5  |  0
Zochin(202.9.40.65) 2020 оны 03 сарын 01

Shudarga uneniig helehed estoi nernii hor...dur esgesen shiidber...ydaj 16 tsag taraaj bno shu de

6  |  0
hhh(192.82.68.116) 2020 оны 02 сарын 28

waw mundag shuuu

0  |  0
Zochin(66.181.161.40) 2020 оны 02 сарын 29

Tarna gej baidaggui huviin baiguullagad ajilladag humuus bid yah be ugluu 9tsagaas oroi 9 tsag hurtel. Ene hureend hamarsan zahiramj gargasan bol hamaagui deer bailaa.

8  |  0
B(202.126.89.177) 2020 оны 02 сарын 29

2 tsagaar bagasgah heregtei dor hayaj.\n

7  |  2
B(202.126.89.177) 2020 оны 02 сарын 29

2 tsagaar bagasgah heregtei dor hayaj.\n

4  |  2
Zochin(66.181.182.214) 2020 оны 02 сарын 29

Iim tushaal garaad udaj bgaa bolovch heregjin bgaa ni hovor bna

8  |  2
zochin(66.181.161.90) 2020 оны 02 сарын 29

Huviin hevshil bolon eeljin ajiltai humuus ni yaah vee??? harin tgsenihee orond bvh turiin bolon huviin hevshiliin gzruudiig oroi 18tsagt ydiin haah shiidver gargasan bol arai deer bh blaaa

1  |  2
ЦАГДАА ЭЭЖ(103.26.194.234) 2020 оны 02 сарын 28

МАНАЙ ЦАГДААГИЙН УДИРДЛАГУУД ЮУ БОДДОГ БОЛ ДОО

2  |  0
Zochin(202.180.216.78) 2020 оны 02 сарын 29

yagaad huviin hevshiliig oruulahgui bgaan boloo

1  |  1
zochin(66.181.161.50) 2020 оны 02 сарын 29

eeljiin ajiltai hvmvvs yahuu

0  |  1
Zochin eej(66.181.180.247) 2020 оны 02 сарын 29

Yg unen medeelel bol huwiin companiudad uilchleh vv jishee ji hudaldaa borluulaltiin companiudad

3  |  1
zochin(66.181.186.169) 2020 оны 02 сарын 29

Ajil deer ur buteel bagataihan sgig gerluugee sanaad zovood suudag 1 tsag ur huuhduuded min zoriulagdahaar bolj baigaad gunee talarhaj baina. Hotiin dargad amjilt huseye! Huuhduudiin toloo uneheer chihal shiidver gargajee.

4  |  1
Top