ЦЕГ: Хяналтын 966 цэгт 1232 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 02

Энэ оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улсын онцгой комисс хуралдаж, Нийслэл хотын баруун, зүүн, урд, хойд чиглэлийн замын хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн хаахаар шийдвэрлэсэн юм.

Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж цагдаагийн байгууллагаас бусад мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран улсын хэмжээнд нийт 966 цэгт 1232 алба хаагч, 362 тээврийн хэрэгсэлтэй, 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.Цагдаагийн байгууллагаас хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд мэргэжлийн болон эрх бүхий байгууллага албан тушаалтны зөвшөөрөл, шийдвэргүйгээр тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, хязгаарлах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
syria(202.179.24.191) 2020 оны 03 сарын 31

bi ch gesen buudaj chadiishd,gants tsagdaa buudaj chaddiim uu

0  |  0
60 тэрбум(193.9.114.186) 2020 оны 03 сарын 31

Юун буу шуу вэ? Монголд дайн болох гээд байна уу?

0  |  0
Top