Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ болон Ж.Бурмаа, М.Болортуяа нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.03.04/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлээд байна.
З.Баянсэлэнгэ нарыг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн хуулийн байгууллага буруутгаж буй юм.
Тэднийг Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр яллах дүгнэлт үйлджээ.
Сэтгэгдэл ( 1 )
naadahaa shorond n yavuulaachee