БНХАУ-ын ӨМӨЗО-ы Дөрвөд хошууны Улаанхуагийн нутагт хууль бусаар оршин сууж байсан Монгол Улсын иргэн Г-г БНХАУ-аас албадан гаргуулах хүсэлт гаргажээ.
Гадаад харилцааны шугамаар ирүүлсэн хүсэлтийн дагуу хоёр улсын хил хамгаалах байгууллагууд өнөөдөр /2020.03.05/ иргэн Г-г Монгол Улсын хилээр нэвтрүүллээ.
Тухайн иргэнийг хил нэвтрүүлэх үед Мэргэжлийн хяналтын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд ажиллан, биеийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн мэдүүлэх хуудсаар мэдүүлэг авч, тандалт хийн, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт ажиглалтад шилжүүлээд байна.
Сэтгэгдэл ( 0 )