Роналдиньо хуурамч паспорт ашиглажээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 06

Бразилын хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч асан Роналдиньо буюу Роналдо де Ассис Моррейра Парагвай улсын нутаг дэвсгэрт хуурамч паспорт ашигласан хэрэгт сэжиглэгдэж байна.

Парагвайн дотоод хэргийн сайд Эуклидес Асеведогийн мэдээлснээр, түүний буусан зочид буудлын өрөөнд нэгжлэг хийх үеэр хууль сахиулагчид Роналдиньо, түүний ах Робертогийн нэр дээр гаргасан хуурамч паспортууд илрүүлжээ.

Ах, дүү хоёр зочид буудлын өрөөнд цагдаа нарын хяналттад байгаа бөгөөд пүрэв гарагт Прокурорын газарт мэдүүлэг өгчээ. Ах, дүү хоёрыг хуурамч бичиг баримт ашигласан хэргээр баривчлах зөвшөөрөл өгсөн ч саатуулах газрын талаар шийдвэр гараагүй байна.

2018 оны арваннэгдүгээр сард татвар төлөхөөс зайлсхийсэн болон гэр нь байрладаг нуурын эрэг дээр усан зогсоол барьж, байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн хэрэгт ногдуулсан 2.2 сая ам.долларын торгуулийг төлж барагдуулаагүй тул Роналдиньогийн гадаад паспортыг хураан авчээ. Түүний гадаад паспортыг хураан авах тухай шүүхийн тогтоол гарах үед нэрт хөлбөмбөгчийн нэр дээр дор хаяж 19 үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой нийт 480 мянган ам.долларын өр төлбөрийн асуудал ил гарчээ. Тэрбээр зарим өрөө сүүлийн 15 жилд огт төлөөгүй байсан аж. Гэтэл Роналдиньогийн Бразилын банкны данснуудад 10 орчим ам.доллар хадгалагдаж байсан байна.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.74.136) 2020 оны 03 сарын 07

Setguulch tani bichseneer bol dansandaa 10 dollartai yum chin yaj uruu tuluh yum be???? Ternii zuvshd

0  |  0
ari(66.181.161.16) 2020 оны 03 сарын 06

rond hairtai

0  |  0
Top