Бразилын домогт хөлбөмбөгч, гайхамшигтай уран чадварлаг тоглогч, Дэлхийн аварга Роналдиньо ойрын жилүүдийн “Алтан бөмбөг” шагналын төлөөх өрсөлдөөний талаар бодлоо хэлжээ.
“Цаг хугацаа ямар ч хурдан өнгөрөө вэ. Энэ шагналыг хүртсэнээс хойш бараг 20 жил болжээ. “Алтан бөмбөг” хэзээ ч үл мартагдах шагнал. Бразилын хүүхэд бүрийн мөрөөдөл нь Дэлхийн аварга болох. Тэгвэл “Алтан бөмбөг” гардаж, хувь тоглогчийн хамгийн алдартай шагналыг хүртэхээр зүгээр л галактикт ч оччих шиг болдог юм билээ.
Биширч шүтдэг хөлбөмбөгчид минь энэ шагналыг гардаж байгаа би харж өссөн. Үнэндээ би бүх мөрөөдлөө биелүүлж, байж болох бүх цомыг өргөсөн” гэж түүнийг ярихад сэтгүүлч 2025 онд “Алтан бөмбөг”-ийг хэн гардах тухай асуужээ. “Тоглолт нь таалагддаг олон сайхан хөлбөмбөгч байна. Зарим нь надтай төстэй, зарим нь өөр. Гэхдээ яг тэр гээд онцлоод хэлчих тоглогч цөөрсөн байна. Лионель Месси, Криштиано Роналдо хоёр ямар нэгэн байдлаар энэ шагналын төлөөх өрсөлдөөнөөс гарсан тул одоо “Алтан бөмбөг”-ийн төлөөх тэмцэл илүү нээлттэй болжээ” хэмээн Роналдиньо өгүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )