БНХАУ-ын ӨМӨЗО-ны Дөрвөд хошууны Улаанхуагийн нутагт хууль бусаар оршин сууж байсан Монгол Улсын иргэн Г-г БНХАУ-аас албадан гаргуулах хүсэлтийг Гадаад харилцааны шугамаар ирүүлжээ.
Энэ дагуу хоёр улсын хил хамгаалах байгууллагууд хэлэлцэн тухайн иргэнийг өнөөдөр Монгол Улсын хилээр нэвтрүүллээ. Иргэн Г-ийн биеийн халууныг нь хэмжин эрүүл мэндийн мэдүүлэг авч, тандалт хийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт ажиглалтад шилжүүлээд байна гэж МХЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )