НӨӨЦИЙН МАХ | Үхрийн ястай махыг 7700 төгрөгөөр борлуулна

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 09

Нийслэлийн харьяа газруудын дарга нар цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.03.09/мэдээлэл хийлээ.


Энэ үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнөөдрөөс /2020.03.09/ эхлэн худалдаалагдаж буй нөөцийн махны талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр "2019 онд улсын хэмжээнд 4000 тонн нөөцийн мах бэлдсэн учраас мах ховордож, үнэ нэмэгдсэн. Энэ жил Засгийн газраас 20 мянган тонн нөөцийн мах бэлдэх даалгавар өгсөн. Өнөөдрийн байдлаар 12 мянган тонн нөөцийн мах 279 дэлгүүрээр худалдаалахад бэлэн болсон байна. Нэг дэлгүүрт нэг өдөрт 209 килограмм махыг өгөхөд энэ оны долоодугаар сар хүртэл хангалттай байна. Тодруулбал, Улаанбаатар хотын 174 хороодын 147 хорооны 279 дэлгүүр өдөр бүр 209 кг нийлүүлэхэд долоодугаар сар хүртэл хангалттай байна гэж үзэж байна. Нэг хороон дээрх 1-3 дэлгүүрт нөөцийн мах худалдан, борлуулна.

Мах бэлтгэн нийлүүлэх 15 газрууд урдаас оруулж ирдэг материал бүхий гялгар уутгүй байсан учраас нөөцийн махны борлуулалт бага зэрэг саатсан.

2-3 гурван килограмм махыг нэг уутанд савласан бөгөөд үнийн хувьд Засгийн газраас тогтоосон үнэ буюу
 

  • Үхрийн ястай мах 7700 төгрөг,
     
  • Хонины ястай мах 6700 төгрөг,
     
  • Ямааны ястай мах 6200 төгрөг байна.
     

Дэлгүүр мах тус бүрд нь 200 төгрөг нэмж борлуулна" гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top