Бүх байгууллагад ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ хийхийг ҮҮРЭГ болголоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 11

COVID-19 халдварын нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулж байна.

Захирамжаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллагыг тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэхийг үүрэг болгож байгаа бөгөөд халдваргүйжүүлэлт хийгээгүй, маскгүйгээр үйлчилсэн аж ахуйн нэгж, байгууллагуудад хариуцлага тооцохоор заажээ. 

Нийслэлийн Онцгой комиссын гишүүн А.Даваажаргал: Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллгаагаа явуулж буй үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарийг  өмчийн хэлбэр үл харгалзан зохион байгуулах, хязгаарлах эрхийг нийслэлийн Засаг даргад өгсөн. Эрхийн дагуу өчигдөр захирамж гаргаж, өнөөдрөөс мөрдөж эхэлж байна" гэв. 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун: Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу гуравдугаар сарын 10-16-нд Улаанбаатар хотын хэмжээнд 4,825 ААН, байгууллагын үндсэн үйл ажиллагааг түр зогсоосон. Үүнд 55 их дэлгүүрийн хүнснээс бусад тасгийн үйл ажиллагаа зогсоож байгаа. Мөн 495 барааны дэлгүүр, 1005 үсчин гоо сайхан зэрэг ААН, байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон. Энэ хугацаанд ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийнэ. Айл өрхүүд гэртээ жавельон, блезна зэргийг байнга хэрэглэж, ахуйн ариутгал хийж болно" гэлээ.


ШУУД ҮЗЭХ

 

 

Top