Нөөцийн махыг дараах 279 дэлгүүрт ХУДАЛДАЖ эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 11

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тонн махыг бэлтгэсэн. Бэлтгэсэн махыг Улаанбаатар хотын зургаан дүүргийн, 140 хорооны 279 хүнсний дэлгүүрт өнөөдрөөс /2020.03.11/ худалдаанд гаргаж эхэллээ.  

Бэлтгэж, нөөцөлсөн үхрийн ястай мах нэг килограмм нь 7700 төгрөг, хонины ястай мах 6700 төгрөг, ямааны ястай мах 6200 төгрөгийн үнээр худалдан борлуулна.

Нөөцийн мах худалдаалж буй хаяг байршлыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top