Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.03.23/ мэдээлэл хийж байна.
Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлвэрийн дэд сайд Ж.Сауле "Нийслэлийн 279 дэлгүүрт нөөцийн махыг борлуулж байна. Гадаадад мах экспортлохгүй байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүд дотооддоо нийлүүлж байгаа учир мах хомсдохгүй. Нөөцийн мах нэг килограмм нь хонины мах 6,700 төгрөг, үхрийн мах 7,700 төгрөг,ямааны мах 6,200 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ, хангамжийг тогтвортой байлгах, хомсдол үүсэхээс сэргийлэх зорилгоор улаанбуудай, элсэн чихэр, ургамлын тос гэх мэт бараа бүтээгдэхүүнийг гуравдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд НӨАТ болон гаалийн татвараас чөлөөлөх ажлыг зохион байгуулахаар Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна" гэлээ.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 2 )
Энэ нэг ямар ч бутээлгуй казак хуухэн байнга л сайд болох юм Еер хун байдаггуй юмуу
30 мянган хонины гаргахгүй юмуу. Больж бнаа.