Баянзүрх дүүрэг СӨХ-ын үйл ажиллагаанд хяналт тавив

Админ | Zindaa.mn
2020 оны 03 сарын 24

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын  ‘’Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд хяналт, шалгалт зохион байгуулах’’ тухай А/138 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Засаг даргын орлогч Т.Батцогтоор ахлуулсан ажлын хэсэг дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй 20 гаруй сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд хяналт тавьсан байна.

Тодруулбал, шинээр баригдсан барилга бүхий барилгын компани, сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг давхар эрхэлж буй хувийн орон сууцны конторын судалгаанд үндэслэн тус байгууллагуудад иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг танилцуулж, шийдвэрлэх арга хэмжээг түргэн шуурхай авч ажиллахыг үүрэг болгов.

Мөн шинээр баригдсан барилгын компаниудыг сууц өмчлөгчдийн холбоогоо хуулийн хүрээнд байгуулж, бүх гишүүдийн хурлыг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш хуралдуулах чиглэл өгөв хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.166.15) 2020 оны 03 сарын 24

сөх хэрэгүй

0  |  0
Зочин(66.181.166.15) 2020 оны 03 сарын 24

cexiig huchingui bolgoozee

0  |  0
Bayaraa(103.229.123.171) 2020 оны 03 сарын 24

Bzdiin 18 r horoo erdem suhiig shalgasan uu yu ch hiideggui orshin suugchdiin munguur hiisen yum ni dandaa hunii nud huursan hulhidsan yum baidag tailangaa tavidaggui

0  |  0
Bayaraa(103.229.123.171) 2020 оны 03 сарын 24

Bzdiin 18 r horoog shalgasan bolovuu orshin suugchdiin munguur nud huurch hulhidahaas uur yu ch hiihgui neg gazar bna aa

0  |  0
зочин(66.181.187.78) 2020 оны 03 сарын 24

8-р хорооны ”Тэнүүн” хотхоны СӨХ-ийг шалгаачээ. Оршин суугчид нь дийлэхээ байсан мөнгө авахаас өөр юмгүй СӨХ байна.

0  |  0
Хүрэл(202.21.108.164) 2020 оны 03 сарын 24

Удахгүй орон сууцны шинэ хууль гарахаар жигдэрнээ. Сөх хууль хүчингүй болно.

0  |  0
Top