БЗД-ийн Засаг дарга Т.Баясах 23 дугаар хороонд ажиллав

Админ | Zindaa.mn
2020 оны 03 сарын 24

Нийслэлийн Баянзүрх Онцгой комиссын дарга Т.Баясах болон албаны бусад хүмүүс 23 дугаар хороонд ажиллаж үүсээд буй нөхцөл байдалтай танилцлаа. Тухайлбал урин дулааны улирал эхэлж тус хорооны 1,2 дугаар хэсэгт булгийн уснаас халиа дошин үүсч иргэдийн амьдрах орчин хүндрэлтэй болж улмаар тухайн хэсгийн иргэд гэрээсээ гарч чадахгүй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байгаа юм.

Иймд Онцгой комиссын дарга Т.Баясах болон албаны бусад хүмүүс тус байршилд ажиллан мэргэжлийн ангиудад тодорхой чиглэл өгөв. Тухайн хэсгээс ундран гарч буй булгийн усны урсгалыг голдиролд нь оруулах, айл өрхүүд рүү ус орохоос хамгаалж далан босгох  арга хэмжээг авахыг Онцгой байдлын хэлтэс, Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвд тус тус үүрэг болгов хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.122.62) 2020 оны 03 сарын 24

ZA darga mini HOSYTob bolon Habdar sudlaliin emheguudiin oiroltsooh abtobusnii buudal TUTS nii oireoltsoo gazruudiig ariutgal haldbarguijuulelt hiilgej ogooch .Haldbariin golomttoi oiroltsoo baigaa olon hun -zorchij baigaa gazraa ontsgoi anhaarah heregtei baina

0  |  0
Top