Х.Ангараг: Малчид тоосжилтын сөрөг нөлөөг биеэрээ үзэж, халширахаараа нэг болж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 26

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчид шороон замаар нүүрс тээвэрлэхийг эсэргүүцэн, тэмцэж эхэлсэн талаарх мэдээллийг бид хүргэсэн.

Тус сумын Билгэх багийн иргэдийн мэдээлж буйгаар малчид нүүрс тээвэрлэлтийн хүнд даацын 50 гаруй авто машины хөдөлгөөнийг хязгаарлаж, зогсоогоод байна. ТВ8 телевизийн "Экологийн цаг" нэвтрүүлгийн сурвалжлах баг энэ сарын 18-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутагт нүүрс тээвэрлэж байгаа хүнд даацын автомашинууд говийн хөрсийг сүйтгэж, хүн, малын амьдрах орчныг үгүй хийж буйг газар дээр нь очиж, сурвалжилсан билээ. Билгэх багийн малчин иргэдийн үгийг сануулан хүргэе.

"Экологийн цаг" нэвтрүүлгийн баг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хийсэн сурвалжлагаас

Билгэх багийн малчин Х.Ангараг: Нүүрсний тээврийн тоос  20-30 км газарт тархаж байна

-Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах Монгол хүний  эрх зөрчигдөж байна. “Страто” компани сайжруулсан зам тавина гэж анх мэдэгдсэн. Сайжруулсан зам нэртэй ийм хуссан замаар явахгүй ээ. Малчид сум орныхоо удирдлагадаа, баг, сумын засаг даргадаа хэлдэг. Манай удирдлагууд болохоор дээшээ  хэлдэг ярьдаг газраа хэлж байна. Бидний мэдэл хүрэхгүй байна гэдэг. Нүүрс тээвэрлэсэн машинууд цагаан сарын өмнө яваад л байсан. Дараа нь бүр их явж байна. Хаа дуртай газраараа явж, тоос нь 20-30 км газарт тархаж байна. “Страто”-гийн нүүрс тээвэрлээд байгаа энэ зам дагуу малчин бидний малаа маллах ганц боломжтой бүс нутаг байсан юм, уг нь. Одоо ан амьтан байх нь байтугай бидний мал бэлчээрлэх  боломжгүй болж байна.


БИЧЛЭГ ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top