Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэрээр Засгийн газраас эдийн засгийн нөхцөл байдалтай уяж, долоон шийдвэрийг гаргасан билээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс бүх аж ахуйн нэгжийг бүрэн чөлөөлж, иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй байх, үйл ажиллагаа нь хүндэрсэн ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүдийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгох зэрэг иргэдийн амьдралд дэм болсон шийдвэрүүдийг гаргасан юм.
Тэгвэл УИХ-ын ээлжит сонгуулийн жил эхэлсэнтэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газраас гаргасан шийдвэр, мэдэгдлээс шалтгаалж сөрөг хүчин болох Ардчилсан намын дотоод хагарал, зөрчилдөөн улам ширүүсч байгаа нь өнөөгийн улс төрийн нөхцөл байдлаас илт харагдаж байна. Нөгөө талаараа намынхаа төлөө дорвитой, шийдвэртэй алхам хийж чадахгүй байгаа С.Эрдэнэ, түүний зөвлөх З.Энхболд нарыг буруутгаж, албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл яриа гарч эхэлжээ.
Үүний тод жишээ нь, энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн Ардчилсан намын залуус журмын нөхдөдөө хандаж уриалга, санаачилга гаргаад байгаа аж. Уг уриалга, санаачилгыг НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү, УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан нар зохион байгуулж, намынхаа бусад гишүүдийг уриалсан тухай яригдаж байна. Тэд УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихийн тулд Үндэсний бодлогын хорооныхоо гаргасан 100 сая төгрөгийн дэнчин болон 30 жилийн ойн хураамжийн мөнгийг өгөхөөс татгалзаж байгаа гэнэ.
Ямартай ч эрх баригч намын дарга, өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдэгдлээс болж сөрөг хүчин болох Ардчилсан намын залуус дотроо хагаралдаад эхэлжээ. Түүгээр ч зогсохгүй энэ бүхэнд дорвитой шийдвэр, арга хэмжээг авахгүй байгаа намынхаа даргыг хүртэл огцруулах саналыг гаргаж, бусдыгаа уриалж эхэлсэн бололтой.
Сэтгэгдэл ( 5 )
jaahan oroitsonoos bish zaluus mash zov alham hiij baina
гарьдхуу баярсайхан дараагийн лидер шуу
Zub shuu.Odoo hugshin nohoinuudiig zailuulj shineer zaluu humuus ihiig hiih heregtei.
АН-ын муухай харагдуулж байгаа хүн бол МАНАН-ын хамгаалагч Эрдэнэ ван мөн. харин ЗИ бол ард түмнийи төлөө сэтгэлтэй хүн мөн шүү\n
С Эрдэнэ яах вэ гол нь Зи Энхболдыг зайлуулах хэрэгтэй шдээ