Цагдаагийн алба хаагчид транзит тээврийн хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 31

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид "Тусгаарлан ажиглах байр"-ны аюулгүй байдлыг хангах зорилгоор 24 цагаар хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна.
Аймгийн хэмжээнд нийт долоон тусгаарлан ажиглах байранд аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар болон Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газар, ерөнхий боловсролын сургуулийн ажилтан, албан хаагчидтай хамтран ажиллаж байна. Мөн тус цагдаагийн газраас Алтанбулаг сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Оросын холбооны улсаас Монгол улс руу нэвтэрч байгаа олон улсын транзит ачаа тээврийн хамгаалалтад өдөр бүр үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.76.164) 2020 оны 03 сарын 31

Далайн цагдаа

0  |  0
Top