Чингэлтэй дүүргийн прокурорын газар болон Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газар хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус дүүргийн зарим хороодоор гэнэтийн шалгалт хийжээ.
Шалгалтын үеэр Чингэлтэй дүүргийн 1-р хороонд байрлах “Жүр үр” компанийн төв байрны залгаа, найман айлын орон сууцанд нэр бүхий долоон иргэн мөрийтэй тоглож байсныг үйлдэл дээр нь илрүүлж, саатууллаа.
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Т.Оргил-Очир “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 зүйлд заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэсэн мэдээллийг аваад Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн бие бүрэлдэхүүн прокурорын хяналтын дор хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна” гэлээ.
Дээрх иргэдийг саатуулсан тус байрыг тусгай зориулалтаар тохижуулсан байсан ба шалгалтын явцад хивсэн дороо нууц зоорь хийж, гадна орчныг хянах камерын систем суурилуулсан байсан нь тогтоогджээ.
Сэтгэгдэл ( 5 )
хан уул дүүрэгт нууц мөрийтэй газарууд олон байна цагдаа нар хуйвалдаж тодорхой мөнгө аваад явдаг энэ мөрийтэй тоглоомын газруудаас болж олон гэр бүл сүйр ч байна цагдаагийн дарга анхааралдаа авна уу
Нийслэлд транс жендерүүдийн биеэ үнэлдэг нууц газар байдаг. Эрдэнэтэд хүний наймааны газар байдаг гадаад явуулна гэж зар тавиад орон нутаг руу худалддаг
Танай хурандаа нар биш биз
Хөрөнгө зоорийг нь хурааж koronag дарахад зориулууштай.
bodlogotoi zoori hiijdee muusain togloomchinguud ajil hiij uls orondoo nemer bolohiin orond iim l um hiij suudag