Хотын төвд 14 метрийн өндөртэй усан оргилуур байгуулна

2020 оны 03 сарын 31

Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсэгт орших Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах асуудлаар өнөөдөр нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны  Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм, нийслэлийн Газар зохион байгуулалтын Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий нар цахимаар мэдээлэл хийлээ.

Сүхбаатарын талбайн урд хэсэг хувийн хэвшлийн эзэмшилд шилжсэн байдлыг цуцалж, олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах шийдвэрийг хотын Захирагч С.Амарсайхан гаргасан юм. Уг шийдвэрийн хүрээнд зураг төслийн уралдаан зарлаж, түрүүлсэн бүтээлээр нь ийнхүү цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ.

Хонхтой цэцэрлэгт хүрээлэн нь 1,6 га талбайг хамардаг бөгөөд 85 метрийн урттай 14 метрийн өргөнтэй хөгжмийн аялгуутай усан оргилуур, 800 кв.метрийн хэмжээтэй дугуйн талбайтай, хоёр нийтийн бие засах газар байгуулж тохижуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Бямбадорж “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Хот байгуулалт хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгавар,ажлын болон нарийвчилан төлөвлөгөөг гаргаад цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг эхлүүлэхэд бэлэн боллоо.Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг 20 жил засварлаж тордоогүй учраас шинэчилж засварлахаар боллоо” гэв.
 

Нийслэлийн Газар зохион байгуулалтын нийслэлийн Газар зохион байгуулалтын Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий “Сүхбаатарын талбайн урд хэсэгт 2006 оны А/215 тоот захирамжаар “UB констракн” компанипд 2,5 га газрыг эзэмшүүлсэн байсан. 2019 онд уг газар эзэмших эрхийн хүчингүй болгож нийтийн эдэлбэр газар болгосон байгаа.Тухайн газрыг дүүргийн Засаг даргад ашиглалтыг хамгаалах, тохижуулалт хийх ажлыг нийслэлийн Засаг дарга хүлээлгэсэн байгаа” хэмээн хэллээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу эзэмшиж ашиглаж буй газраа зориулалтын дагуу ашиглаагүй газруудын судалгааг холбогдох мэргэжлийн байгууллагынхан гаргаж байгаа аж. Эдгээр газруудыг чөлөөлж олон нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг хотын Захирагч санаачилж үе шаттайгаар зохион байгуулж эхэлжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Богдын цэцэрлэгт хүрээлэнгийн  газрын 57 хувийг хувийн хэвшлийн “Вантрейд” компанийн нэр дээр олгогдсон байсныг цуцалж, Богдын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгуулж байгаа аж. Мөн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд байрлах 1.8 га газрыг чөлөөлж иж бүрэн спортын талбай, цэцэрлэгт талбайн ажил эхэлжээ. Чингэлтэй дүүрэгт 2000 метр квадрат газарт, Сонгинохайрхан дүүрэгт Тахилт орчмын газарт 4 га газрын чөлөөлөлт хийгдэж цэцэрлэгт хүрээлэн болгохоор ажиллаж байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны  Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм дуулгалаа.

Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт ирэх зургаадугаар сарын 05 гэхэд дуусгах аж.

Уг ажилд 3.2 тэрбум төгрөг зарцуулна.

 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕОГООР ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.73.235) 2020 оны 03 сарын 31

Zunii 2-3 ham sar ajilladag usan orgiluuraar yahav dee. Busad ued ni hog ni sav l bolno. Duureg burt l ajilladaggui iim hog bgaa

0  |  0
ДАШ(66.181.191.194) 2020 оны 03 сарын 31

ОЧИЖ, ОЧИЖ ЭНД ДУГУЙН ЗАМ БАРИНА ГЭХЭЭР ”НУУХЫГ НЬ АВАХ ГЭЭД НҮДИЙГ НЬ СОХЛОВ” ГЭГЧ БОЛОХ НЬ ДЭЭ. СҮҮЛИЙН ҮЕД ХОТОД ДАН МАНГУУЧУУД ЦУГЛАЖЭЭ.

0  |  0
Niisleliin MANgar.(202.126.89.61) 2020 оны 03 сарын 31

Yuu l hiij alah bol? MANai hed bol ch alna shu! Kkk

0  |  0
Zochin(192.82.76.164) 2020 оны 03 сарын 31

Давхар цахилгаан шаттай усан оргилуур

0  |  0
zochin(43.228.131.196) 2020 оны 03 сарын 31

юун усан оргилуур. хэдэн маск аваад эмнэлгийн ажилчиддаа өгөөч. мөнгө чинь илүүдээд бдаг бол эрүүл мэндийн салбараа өөд нь татаач

0  |  0
zochin(66.181.178.109) 2020 оны 03 сарын 31

KHOTYN DARGA SHAKHAJ KHIILGEJ CHADNA L DAA ,

0  |  0
Top