НИТХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр /2020.03.31/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү, НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга нар оролцлоо.
Тэд мэдээллийнхээ эхэнд эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед шаардлагагүй хөрөнгө, мөнгөө танах хэрэгтэй гэдгийг хэллээ. Түүнчлэн энэ хүрээндээ Хотын дарга С.Амарсайханд шаардлага хүргүүлж байгагаа мэдэгдсэн юм.
Энэ үеэр НИТ-ын төлөөлөгч Д.Баттулга "Хотын хэрэггүй зардлыг танах хэрэгтэй. Харин ч өнөөгийн нөхцөл байдалтай уяж, эрүүл мэндийн ажилтнуудаа анхаарах ёстой. Бүх зүйлээ улсын нуруун дээр тохчихоод нийслэл зүгээр суугаад баймааргүй байна. Тиймээс олон сар ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудыг урамшуулах шаардлагатай байна. Тэднийг дутагдаж байгаа тоног техникээр нь хангамаар байна. Мөн мэргэжлийн хяналт, цагдаагийн ажилтнаа урамшуулж, дэм үзүүлэх хэрэгтэй байна" хэмээн тодотголоо.
Энэ бүхнийг хотын төсвийн тодотголоор ярилцаж шийдэх боломжтой гэж АН-ын бүлэг үзэж байна. Тиймээс Хотын дарга С.Амарсайханд шаардлага хүргүүлж байгаагаа онцоллоо.
Сэтгэгдэл ( 5 )
наад хотын мангарууд чинь дэмий донгосож л байг, угаасаа яриад байгаа наад ажлуудаас чинь нэгиийг нь ч хийж чадахгүй ,,,,,\n
наад хотын мангарууд чинь дэмий донгосож л байг, угаасаа яриад байгаа наад ажлуудаас чинь нэгиийг нь ч хийж чадахгүй ,,,,,\n
одоо энэ нөхдүүд ажил хийлгэхгүй хорлохоос илүү бүтээх гээд л байгаа юм шиг байгаа юм шиг байгаа юм. зав ихтэй хийх ажилгүй сошиалд мэдээ жаал уншаад тэнд тэгж байна энд ингэж байна гэж баахан мэдээлэл олж аваад нөгөөхөө шаардлага болгоод өгч байх шигээ. нээрээ эд нар ард түмнийг дахиж өрөнд оруулахгүй хийх гээд байгаа юм болов уу. ккккк
Ьа нартай та наргүй засаг төр маань сайн ажиллаж байгаа битгий заавал харлуулах гэж худлаа ярьж дүр эсгэцгээ
TA NARTAY TA NARGUY TUR ZASAG AJLAA KHIIJ BAYNA , BUU POPRJ KHUDLAA OILGOMJTOY YUMYG YARIJ BALAYTAACH