Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар өнгөрөгч амралтын өдрүүдэд холбогдох албаны хүмүүсийн хамт Дорноговь, Өмнөговь аймгуудад ажиллаж, үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын трассын дагуу барилгын ажлын явцтай танилцан, үүрэг чиглэл өглөө.
Тус бүтээн байгуулалтын суурь бүтцийн ажилд өнөөдрийн байдлаар Зэвсэгт хүчний 10 гаруй анги нэгтгэл, туслан гүйцэтгэгчээр дотоодын 56 аж ахуй нэгж, нийт 2300 гаруй хүн хүч, 1300 нэгж техник ажиллаж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын ажил бол монголчууд өөрсдийн хүчээр бүтээн босгож чадаж байгааг харуулсан тод жишээ хэмээн онцлов. Мөн энэхүү төмөр зам ашиглалтад орсноор трассын дагуух Цагаан суварга, Хармагтай зэрэг стратегийн 30 гаруй том орд эдийн засгийн эргэлтэд орж, монголчууд үр өгөөжийг нь хүртэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэлээ.
Алба хааж буй цэргүүдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон бөгөөд цэргүүд эр орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, халагдаад явахдаа мэргэжлийн чиг баримжаатай, тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай харих боломжтой цаг үед цэргийн алба хааж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа уламжилж байсан юм.
Дорноговь аймгийн Зүүнбаян талаас Зэвсэгт хүчний анги суурь бүтэц, хиймэл байгууламжийг гүйцэтгэж байгаа ба одоогоор ажлынхаа 80 гаруй хувийг хийж, төлөвлөгөөт хугацаанаас өмнө дуусгахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 12 )
Автор
эрдэнэт овоотын төмөр замын тэзү 2021 оны 9 сар хүртэл сунгасан цаашид эрдэнэт овоотын төмөр замын мэдээг оруулж бай
Мухар төмөр замтай уурхайг нэг компани дангаар эзэмшихийг хориглох хууль
estoi mundag.amjilt husie
Маш сайхан сэтгэгдэл төрж байна. Бид овоодоо
Марксийн сүнсийг босгосон уу эсвэл эх орныхоо төлөө бүтээн байгуулалт хийсэн үү гэдгийг одоо Батүүл харах л үлдэж дээ!!! Ерөнхийлөгчөө хог шаарнуудыг сайн булшлаад өг!!!! Баярлалаа
Xugatsaanaas ni umnu yax ve. Xugatsaand ni gyitsetgel saitai l uguurei.
за доорхи геополитикийн асуудалд та бүхэн анхаарна уу.\n1. Оросоор дамжаад ашиггүй. тэр тооцоо нь гарчихсан.\n2. Ганшуун Сухайтаар бүх баялаг гарахаар Хятадын Шинхуад тээврийн бүх мэдэл бдг учир нэг чононд бариулчих гээд бгаан.\n3.Хятадын төмөр замын эрхийг олон компани хувааж аваад тээвэрлэлтийг шийддэг учир Тианжингаар Япон Солонгост гаргахад нэг алхам ойртох бодлого бгаа байх.\n4.Ер нь дотоод дахь тээвэр хөгжинөө гэдэг нь суурьшил бас хүн амын хөдөлгөөн ихсэх учир бодлого нь тэр рүү чиглэж бгаа бх.\n5.Энэ ажлыг монголчууд өөрсдөө хийчихвэл цаашид ийм ажилд гацахгүй хүний гар харахгүй гэсэн зөв
САЙНШАНД ТОМ ХОТ БОЛОХ НЬ ЭЭ
Улсын хөрөнгөөр хувийн эзэмшлийн орд руу ийм урт төмөр зам тавьчихаагүй л бол ... бүтээн байгуулалтын гол үр дүнг сайн танилцуулах хэрэгтэй
Зүүнбаянд нефть илэрсэн юм уу. тэнд юу байнаа. хар хайрцагт юу байнаа
Бүтээн байгуулалт. Аз жаргалын эх сурвалж.