Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2020.03.30/ мэдээлэл хийж, нийслэлийн хэмжээнд хорио арга хэмжээ дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэлжлэх болсныг мэдэгдсэн.
Мөн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чангатгах Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай нийслэлийн Засаг даргын А/223 дугаар захирамж болон 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах тухай” А/268 тоот захирамжийн үйлчлэх хугацааг ирэх дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж байгааг тэрээр албан ёсоор мэдээлсэн билээ.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы баталсан коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй ажлыг эрчимжүүлэх тухай захирамжид архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг дэлгүүрүүдийн ажиллах цагийг богиносгож, 22:00 цаг хүртэл ажиллуулахаар тусгажээ. Өмнө нь бол найман нэрийн дэлгүүрүүд 00:00 цаг хүртэж ажиллаж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )