Жорлонгийн ойролцоо үйлдвэрлэсэн пүнтүүзээ хатааж байжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 06

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Тайванзул” ХХК-ийн үйлдвэрийн байранд хяналт шалгалт явуулжээ. 

Шалгалтаар тус үйлдвэрийн барилгын засварын ажил бүрэн дуусаагүй байхад үйлдвэрлэл явуулсан, ажилчдыг ажлын хувцсаар бүрэн хангаагүй, хувцас солих өрөө байхгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй, гар угаах нөхцөлөөр хангаагүй зөрчил дутагдлууд илэрсэн байна.

Мөн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг шалан дээр хураасан байсан бөгөөд агуулах байхгүй байжээ.

Гадна орчин бохир байсан ба пүнтүүзээ гадаа талбайд нүхэн жорлонгоос 3-4 метр зайд хатаахаар байрлуулсан нь эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангахгүй гэж холбогдох байгууллага үзэн, үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ.
 

Эх сурвалж: НМХГ

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(68.148.158.2) 2020 оны 04 сарын 07

Ene puntuuziig delguurt zarahgui. Tom restoranuudad shahaad ted nar saihan hool hiigeed undur uneer zardag yumaa. Unetei hool hortoi huns gej uuniig heldeg yum.

0  |  0
zochin(68.148.158.2) 2020 оны 04 сарын 07

Ene puntuuziig delguurt zarahgui. Tom restoranuudad shahaad ted nar saihan hool hiigeed undur uneer zardag yumaa. Unetei hool hortoi huns gej uuniig heldeg yum.

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 06

oooo ene odoo yu ve, bygdiig ni ustgald oruulj iim torliin kompaniudiig bainga shalgaj baigaach yamar zavaan novshnuud ve, hyns uildverleh erhiig ni hasaach

0  |  0
Zochin(109.88.168.40) 2020 оны 04 сарын 06

Xaagaad torgox xeregtei !!!

1  |  0
Top