Онцгой нөхцөлтэй уялдуулан тариалалтыг 15-20 хувиар нэмэгдүүлнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 10

Хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж эхэллээ

Энэ жил нийтдээ 495.0 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн. Гэвч гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан хаврын тариалалтыг 15-20 хувиар нэмэгдүүлэхээр ХХААХҮЯам ажиллаж байна. Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх ХХААХҮЯамнаас манайд ирүүлсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Дэлхий нийтийг хамарсан “Сovid-19” вирусын цар тахалын үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан  Монгол Улсын засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, өндөржүүлсэн бэлэн байдлын үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2020 оны хаврын тариалалтад онцгой анхаарч, тариалангийн талбайг нэмэгдүүлэн тариалах, ажлын байрыг хадгалж үлдэх, хүн амыг дотооддоо тарьж ургуулсан хүнсний бүтээгдэхүүнээр хангах чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 2020 онд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд 6 нэр төрлийн 86.6 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байгаа юм. Тус сангаас хаврын тариалалтын бэлтгэлд ОХУ-аас импортоор оруулж ирсэн сайн чанарын элит үрийн буудайг олгож эхэлсэн байна.

Тариалалтад зориулан 18 аж ахуйн нэгж, байгууллагад 12.5 мянган тонн үрийн улаанбуудай импортлох зөвшөөрөл олгож хэрэгжилтийг зохион байгуулснаар өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ОХУ-аас ачуулсан 4.5 мянган тонн үрийн улаанбуудайнаас эхний 2.0 мянган тонн нь орж ирээд байна. Тариалалтад шаардагдах улаанбуудайн болон сэлгээний таримлын үр, шатахуун, бордоо, ургамал хамгааллын бодисыг Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 30-50 хүртэл хувийн урьдчилгаатай зээлээр олгож, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр  зохион байгуулж байгаа юм байна.

ХХААХҮЯам хаврын тариалалтын бэлтгэлийг сайтар хангаж, тариалалтад  шаардлагатай техник тоног төхөөрөмж, үр шатахуун, бордоо ургамал хамгааллын бодисыг Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох ажлыг шуурхай зохион байгуулах, улаанбуудай, төмс хүнсний ногоо, тэжээлийн болон тосны ургамал, жимс жимсгэнэ, хамгаалагдсан хөрсний тарималуудын хангамжийг тогтворжуулах зорилгоор тариалан эрхлэгчдэд 150 тэрбум төгрөгийн 3-5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан  олгохоор  ажиллаж байгаа юм байна. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баагий(202.126.89.136) 2020 оны 04 сарын 11

зөв шүү, орос, казак улаан буудай экспортлохоо зогсоосон байгаа

0  |  0
irgen(202.9.46.88) 2020 оны 04 сарын 11

mash zov shiidver bna

0  |  0
Хуцдаг сданууд вэ?(202.9.47.28) 2020 оны 04 сарын 11

Хуцдаг сданууд вэ?

0  |  0
уншигч(203.91.115.54) 2020 оны 04 сарын 10

Энэ нь зөв дөө ямар нэг намын оролцоогүйгээр ингэж ард түмнээ бодсон бодлого тун хэрэгтэй байна

0  |  0
Top