Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд амьдардаг, хувиараа бизнес эрхлэгч Б.Энхбатынхаар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр /2020.04.11/ зочиллоо.
Гурван хүүгийн аав, ээж Б.Энхбат, Б.Болорцэцэг нар хашаа байшингаа бусдад үлгэр жишээ болохуйц тохижуулсан төдийгүй төвийн шугамнаас усаа татаж, өрөөнүүддээ шалны халаалт суулгасан бөгөөд бохирын асуудлаа эко 00-оор шийдвэрлэжээ.
Тэд өөрсдийн хашаа байшингийн зургаа сошиал сүлжээгээр цацсан нь олон хүний талархлыг хүлээгээд байгаа юм. Хотын захирагч ч мөн тэдний ажилч, хичээнгүй, хөдөлмөрч занг үнэлж, хашаа байшингаа хэрхэн тохижуулсныг нь очиж, сонирхсон нь энэ.
Б.Энхбат хоёр жилийн өмнөөс хашаа байшиндаа бага багаар хөрөнгө оруулалт хийж, сагсны талбай, явган зам, гэрэлтүүлэг, саравч, савлуур хийхийн хажуугаар ногоон байгууламжийг бий болгожээ. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тэдэнтэй уулзах үеэрээ “Хашаандаа сайхан амьдарч болдгийн бодит жишээ энэ байна. Үнэхээр сайхан тохижуулжээ.
Айл өрхүүд өөрсдөө хөдөлмөрлөөд, төр засаг, хэн нэгнээс гуйлгүйгээр үлгэр жишээ болсон орчныг бүрдүүлж чадсан танай гэр бүлд баяр хүргэе. Мэдээж нийслэл хот, төр засгаас шийдвэрлэх ёстой Сонгинохайрхан, Баянхошууны дэд бүтэц, сургууль, цэцэрлэгийг барьж байгуулах зэрэг ажлуудыг хийгээд явж байна” гэв. “Хашаандаа, амьдарч буй газраа цэвэр цэмцгэр авч явж, орчноо бохирдуулахгүй, ногоон байгууламжийг бий болгоод явж байгааг минь олон хүн сайшааж, хүлээж авч байгаа. Олон хүнд үлгэр дуурайлал болж байгаадаа баяртай байна” гэдгээ хэллээ.
Дашрамд дурьдахад, нийслэлээс “Хотын соёл” аяныг өрнүүлж байгаа билээ. Энэ аяны хүрээнд нийслэл хотын иргэдийг соёлч боловсон байхыг уриалж, хашаа, гудамжаа цэвэр цэмцгэр байлгахад иргэн бүрийн оролцоо чухал болохыг Улаанбаатар хотын иргэн бүрт сануулж байгаа юм.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 7 )
Amindaa archaatai humuus bna ..
Үүнийг хийхэд мөнгө их хэрэгтэй л дээ.Дан хөдөлмөрөөр бүтэхгүй л дээ.Хөдөлмөрийн хөлс ямар байгаа билээ дээ
Mundag ger bvl bna. Az jargal ervvl enhiig hvsie.
haalga ih taalagdlaa, ingej l amdrah estoi shyydee….mongolchuud ihenh ni baar sav hesej arhidahaas oor um alga er emgui, oron suuzand amdardag hymyysiig bodvol geriin horoololiinhon yaj l bol yaj saihan amdarch boloh byh bolomj ni baina shdee…..gadnii ornuudiin huviin bairuudiin horoolol ch gesen hymyys oorsdoo l hiideg shdee, Uls ter ded bytez, dulaan usnii shugamiig ni hariuzah estoi…..goe bna olon hyn ylger jishee avaasai
Төрийн далбааг газар дээр чирдэг айл байна.\n
олон жил мод хулгайлсан шар энхээ мөнгөтэй юм чин ийм болгохоос яахав
ямар сайхан айл вэ.