"Зөв амьдрах ухаан" төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мэдүүлэг тайлбар авах хуудсыг хүргүүлсэн ч хүлээж аваагүй гэх шалтгаанаар түүнийг албадан баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа билээ.
Энэхүү асуудалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас өнөөдөр /2020.04.12/ албан ёсны тайлбар, мэдээлэл өглөө.
ЦЕГ -ын Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат “Цагдаагийн байгууллагаас Г.Загдаагийн үйлдсэн гэх гэмт хэрэг зөрчлийн шинжтэй таван үйлдлийг шалгасан. Тухайлбал, хууль сахиулагчийг эсэргүүцэх, бусдын биед хөнгөн хохирол учруулах, хүчиндэх гэсэн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна. Зарим ажиллагаа хийгдэж байгаа бол зарим үйлдлийг шийдвэрлэсэн. Баянзүрх дүүргийн иргэн Г.Загдаа нь иргэн М, Б нарыг зодож хөнгөн хохирол учруулсан хэргээр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж дуусаад дүүргийн прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа. Мөрдөн байцаах ажиллагаа үндсэндээ дууссан. Мөн нийтийн хэв журам, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах хэрэгт зөрчил шалгах эрх бүхий албан тушаалтан, хүний эрхийн үндэсний комисс, дүүргийн цагдаагийн алба хаагчид, “Цагдаагийн эрх ашгийг хамгаалах” төрийн бус байгууллагын гомдол мэдээллийн дагуу зөрчлийн тухай хуульд зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох шийдвэр оногдуулсан. Хэрэгт холбогдогчийн зүгээс шүүхэд гомдол гаргаж дээрх торгуулийн шийдвэрийг хүчингүй болгосон. Гэвч зөрчил хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан дээрх зөрчлийг үндэслэлтэй гэж үзэн мөн шүүхэд хүсэлт хүргүүлсэн байна.
Мөн иргэн Х нь Г.Загдаад удаа дараа хүчиндүүлсэн гэх гомдол мэдээлэл ирсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэж, нотлох баримтуудыг цуглуулсны дараа зайлшгүй тохиолдолд баривчлах, мөрдөгч шаардлагатай тохиолдолд албадлага хэрэглэн гүйцэтгэх эрхтэй гэсэн зохицуулалт байгаа. Тийм учраас Г.Загдааг баривчилсан нь хуулийн хүрээн дэх ажиллагаа гэдгийг ойлгох хэрэгтэй” гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Tér gudamjind yanhandaj yavsan huuhnii ugend yamar sain orj bhiim ene tör
хүчиндсэн гэж гүтгэсэн тэр хүүхнийг саатуулж шалгаач