“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа, болон түүний эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох шүүх хурал өнөөдөр (2020.11.09) болох гэж байна.
Тус шүүх хурал өмнө нь нэг удаа хойшилсон бөгөөд өнөөдөр Г.Загдаа, Г.Амарсайхан нарыг гэм буруутай эсэхийг шүүнэ.
Хэргийн тухайд, нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Загдаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хууль сахиулагчийг эсэргүүцсэн, бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг. Тус хуралд хохирогчоор иргэн Д.Халиунаа оролцох бөгөөд түүний гомдлоор уг хэрэгт Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )