"Монгол Манганез натурал ресурс" ХХК-ийн Өмнөговь аймгийн Баяндалай суман дахь Хойд Аргалант нэртэй манганы уурхайн үйл ажиллагааг эсэргүүцсэн малчдын хүсэлтээр "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ, "Эрс шинэчлэл хөдөлгөөн" ТББ хоёр дахь удаагаа тус суманд ажиллаж байна.
Энэхүү манганы уурхайн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, улмаар сүйдсэн газар нутгийг нөхөн сэргээлгэхээр гаргасан иргэдийн хүсэлт, иргэний нийгмийн байгууллагуудын шаардлагын дагуу сумын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд, малчид, уурхайн төлөөллүүдтэй өнөөдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өглөөний 10:00 цагт сумын Засаг дарга Л.Батбаатарын өрөөнд хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтын үеэр уурхайн төлөөлөл хайгуулын үйл ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгдээд, харин Х.Мандахбаяраас шүүхээр хохирол нэхэмжилнэ гэв.
Орон нутгийн сэтгүүлчид хариуцлагагүй уул уурхайн эсрэг нэгдэн зогсож, хамтдаа тэмцэж байгаад талархаж байна. Тухайлбал энэхүү манганы уурхайн үйл ажиллагаа зогсоход 2019 оны аравдугаар сарын 20-нд тус суманд болсон “Байгаль эх, хариуцлагатай уул уурхай” хэлэлцүүлгийн үеэр газрын ховор элемент манганы уурхайг эсэргүүцэж, иргэд үгээ хэлж, ТВ8 телевизээр олон нийтэд ил болгож байсан юм.
Улмаар эх нутгаа хамгаалах, уул уурхайг хариуцлагатай болгох үйлсийн төлөө орон нутгийн Алтанговь ТВ-ийн сэтгүүлч Ч.Сумьяа, сэтгүүлч Ц.Гандэлгэр нар 2020 оны 4-р сарын эхээр энэхүү уурхайн үйл ажиллагааг эрс эсэргүүцсэн нэвтрүүлэг бэлтгэж, олон нийтэд хүргэлээ.
Тэгвэл ийнхүү энэ өдөр малчдын дуудлагаар "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр тэргүүтэй "Экологийн цаг" нэвтрүүлгийн баг, ИНБ-ын төлөөллүүд, малчин иргэдийн тэмцэл, сумын шийдвэр хүч хавсран тэмцэж, далай нутаг уул уурхайгүй сум хэвээрээ үлдэж, онгон дагшин байгаль дэлхийдээ малчин ард амгалан тайван амьдрах таатай шийдвэрийг тэд сонслоо. Даян дэлхий эко байж, Далай нутаг бүтэн байг.
Эх сурвалж: melmii.mn видео сайт
Өмнөговь аймгийн Баяндалай суманд 2019.10.20-нд зохион байгуулсан “Байгаль эх, хариуцлагатай уул уурхай” хэлэлцүүлгийн үеэр газрын ховор элемент манганы уурхайг эсэргүүцэж иргэд үгээ хэлж, олон нийтэд ил болгож байв. Үүнийг сануулж, давтан хүргэе.
Сэтгэгдэл ( 10 )
тбб гэж баахан шантааж дээрэм хийгчидийг цэгцлэх цаг болжээ хуурамч дүр эсгэгчид тв 8 гэж сувгийг үздэг хүн бхйдаг юм уу
Сонгуулийн жил МАНДАХБАЯР гэж дөвчигнэсөн эх оронч гараад ирлээ. Өмнөговьдоо л тэмцээд байхад бусад 20 аймагийг тоохгүй Өмнөговьд нь уурхай ажиллаад орон нутгын хүмүүс ажилд ороод эргэн тойрны малчид мах сүү цагаан идээгээ нийлүүлээд орлоготой байсан хэсгийнхээ амжиргааг тасарчихлаа. Өөрөө л нэр олж байвал тав ч бай 50 ч бай хүний амьдрал яах нь хамаагүй юм биз Мандахбаяр УИХ д сонгогдохгүй ээ Уурхайнуудаа дарамталаад мөнгө олдог энэ шантаажчингуудыг зохицуулах хууль хэрэгтэй. Тэмцэх ёстой төрийн байгууллагуудын өмнүүр нэр төр хөөцөлдөж гүйхээ зогсоо.
Uhaad l uhaad l torgyi yum shig l baih yum .Tagnuul tsagdaa ni yachihsan yum.Im l ued nudragaa haruulmaar yum.
Хавар болоод ,сонгууль дөхөөд ирэхээр Шизофренитэй хүмүүсийн өвчин сэдэрээд ирэх юм.Гэнэт эх орончийн дүрд хувираад л,тийм их эх оронч байсан юм бол 2-3 жилийн өмнө юм ууэсвэл 20-30 жилийн өмнөөс тэмцэхгүй яасан юм вэ?Ялангуяа шизо Мандахбаяр
Bayar hwrgie! Tsaashdaa hundreed irvel nutgiin uuguul irged ( oor gazar orshin suuj baigaa) temtseld negdie!
Энэ сэтгүүлчид нэртэй нөхдүүд улс эх орныг санаатай хорлон сүүтгэх үйл ажиллагаа явуулаад байгаа юм биш үү!! Сайтар нягтлан шалгах хэрэгтэй байна . Хууль бусаар уул уурхай эрхлэнэ гэж боломжгүй юм ямар нэгэн бичиг баримт байж л байгаа. Харин эсрэгээрээ эх орончдын дүрд тоглогчдод???
saihan medee baina, yasan gazar uhaj baigali suitgej duusdaggui shunaliin buzaruud ve…tarisan gai chin oorsod deer chin hezee neg zagt irdeg um shyydee, baigaliar togloj boldoggui
Mongol irgen bvr Mongoliin nytag bvrd ene met gazriin bayalagiin shynaltangyytai bvr hatyy temts .Bid yalah baigallaa hamgaalj vldeh tsag ve irsen .Uyn gazar nytagaa tsulmuulj sendiichvvlchiheed bas deerees ni urund orj baidag soliorson kampaniig tatan byylag lenznii neren door eh orniig tsulumduguu bolio .HEGDSEN VNDESNII BAIGYYLAGIIN 1966 onii alban tyshaal baigaa .Uls bvr uuriin bayalgtaa etsen baij bayalagaa hamgaalah erhtei deer ni baigallaa gesen baidag .MONGOLCHYYDAA ENE JIL BVH NIITEEREI TEMTSEJ BAIGALLAA AVRYA .
SAYKHAN UYL YAWDAL BOLJEE , BOLD GEED ENE NUKHUR BOOJ UKHLEE YU
Битгий ХУЦ. Мандахбаяр компаны хохирол төлөөрэй МАНгараа