Орлого нь 800 саяас 3 тэрбум хүртэл өссөн албан тушаалтнуудын мэдүүлгийг шалгаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 14

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс Хөрөнгө орлогын мэдээүлэг /ХОМ/-ийг хянан шалгах явцдаа хөрөнгө, орлого нь хэт өссөн болон давтамжтайгаар өсөж байгаа албан тушаалтнуудын орлогын байдалд харьцуулалт судалгаа хийж, улмаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулж хувь эзэмшиж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагааны орлого, компанийн ногдол ашиг, хөрөнгө борлуулсны орлого нь их хэмжээтэй буюу их хэмжээгээр нэмэгдсэн байдалд нарийвчилсан хяналт шалгалт явуулж эхэллээ. 

Дээрх үйл ажиллагааны хүрээнд мэдүүлгийн цахим систем ашиглан 800.000 сая төгрөгөөс 3.0 тэрбум төгрөг хүртэлх хөрөнгө, орлоготой зарим албан тушаалтны мэдүүлгийг хянав.

Үүний үндсэн дээр ХОМ-т бүртгүүлсэн орлого нь хууль ёсны эсэх, татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд нь хуульд заасан хугацаанд татвараа үнэн зөв мэдүүлсэн эсэх, татвараас зайлсхийсэн үндэслэл байгаа эсэх, тэдгээрийн татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг хянан шалгуулахаар Татварын байгууллагад холбогдох мэдээллийг хүргүүлээд байна.

Тухайлбал, мэдүүлэг гаргагч Б нь нэр бүхий ХХК-ийн 100 хувийг эзэмшдэг, улмаар мэдүүлгийн “Орлого” хэсэгт уг компанийн үйл ажиллагааны орлого 2018 онд 2,428,179,400 төгрөг, 2019 онд 3,169,350,050 төгрөг гэж  тус тус мэдүүлсэн байна.

Өмнөх онд мөн дээрх үндэслэлийн дагуу АТГ-аас нийслэл, дүүргийн татварын хэлтсүүдтэй хамтран зарим мэдүүлэг гаргагчийн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшиж байгаа хуулийн этгээдийн татварын ногдуулалт, төлөлтийн байдал, санхүүгийн иж бүрэн шалгалтыг явуулж хамтран ажилласан. Хамтарсан шалгалтыг явуулснаар ХОМ гаргагчдын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэхээс гадна нийтийн албан тушаалтан болон тэдний хамаарал бүхий этгээдийн аж ахуйн нэгж Татварын байгууллагад тайлан, мэдээгээ үнэн зөв бодитой тайлагнах, цаашлаад авлигатай тэмцэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чухал үйл ажиллагаа болж байгаа юм.

Цаашид Авлигатай тэмцэх газраас албан тушаалтны хууль бус орлого, хөрөнгийн байдлыг илрүүлэхэд Татварын ерөнхий газар болон бусад бүртгэл, хяналтын байгууллагатай хамтран хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулах, хууль бусаар орлого олсон, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж буй зөрчил, гэмт хэргийг илрүүлэхэд анхаарч, хууль бусаар олсон орлого, хөрөнгийг хураах зэргээр хуульд заасан чиг үүргийг эрчимжүүлэн хэрэгжүүлнэ гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Т(202.126.88.49) 2020 оны 04 сарын 14

Авилга авах болон өгөх сонирхолтой нь хоёуланд нь хариуцлага тооцдог болохоор авилага илрэнэ гэдэг маш хүндрэлтэй юм даа

0  |  0
Т(202.126.88.49) 2020 оны 04 сарын 14

Авилга авах болон өгөх сонирхолтой нь хоёуланд нь хариуцлага тооцдог болохоор авилага илрэнэ гэдэг маш хүндрэлтэй юм даа

0  |  0
Su ah(202.179.26.102) 2020 оны 04 сарын 14

Үнэн л байдаг байгаа дах. АТГ т итгэх олон түмниы итгэл эрс буурсан шүү ажлаа сайн хийгээрэй.

0  |  0
evii evii(14.146.94.137) 2020 оны 04 сарын 14

hehe manaihan genen shu. iimerhuu olon zuun sayin too haraad tsochirdood l. unendee naad too chin ulger shu de. 1 terbum gej baigaa ter hunii asuudal 10 terbumiinh gesen ug. deed zindaanii hulgaichid negnee l tonshij tonoj baihgui yu, negnee tonoj heden yum salgadag hobbytoi. hoorhii yaduuchuul ni 100 saya hulgailsan geheer amisgaa ni davchdaad l. unendee ene toogoor bol 8 terbumtai baij baigaad 30 terbumtei bolson baih tsaaguuraa

0  |  0
Zochin(192.95.39.46) 2020 оны 04 сарын 14

Та нар шалгаад ямар ч шийдэлд хүрдэггүй ш дээ Зөндөө их тоо, мөнгөн дүн хэлж байгаад л алга болдог Ард түмэн итгэл алдаж байгаа

0  |  0
Top