Монгол Улсын иргэдийг Япон улсаас татан авах тусгай үүргийн нислэг дөрөвдүгээр сарын 2-ний өдөр Улаанбаатар-Наритагийн чиглэлд нисэж, маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 3-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан билээ.
Энэхүү нислэгээр нийт 255 монгол иргэн эх орондоо ирсэн бөгөөд эдгээр иргэдийн дотор Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж багтсан юм. Улмаар Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд японоос ирсэн иргэд болон нислэгийн баг бүрэлдэхүүнийг тусгаарлаж, эрүүл мэндийн ажиглалтад аваад байгаа ба өнгөрсөн хугацаанд иргэдийн биеийн байдал хэвийн байгаа гэх мэдээллийг албаныхан өгч байна.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд одоогоор Баянгол дүүрэгт байрлах “Toyoko-Inn” сүлжээ зочид буудалд ажиглалтад байгаа юм. Түүнийг ирэх долоо хоногийн баасан гараг буюу дөрөвдүгээр сарын 24-ний өдөр хүртэл ажиглаж, эрүүл мэндийн асуудал гарахгүй бол гэрт нь гаргахаар болсон байна.
Түүнчлэн тус зочид буудалд тусгай үүргийн нисэх онгоцны багийн долоон хүн, 184 зорчигч нийт 191 хүнийг тусгаарлаж, ажиглалтад байлгаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 5 )
Энэ хvн энэ хэцvv цагт яах гэж ирсэн юм. Тvний оронд нэг ядарсан иргэн ирвэл зvгээр байна
Алдарт луйварчин Эби бол гадна дотногүй тэнэсэн, гэмт хэрэг хулгай хийхдээ гаргууд, ядарсан иргэдийн тархийг угаахдаа агуу хүн дээ. Өөрийгөө ардчиллын эцэг гэнэ, Монгол улсад гавъяа байгуулсан ачтан гэнэ. Гэвч хачир дээрээ жирийн нэг муу шуналт залилагч шүү дээ. Шууд шоронд хийж вирус шиг устгах хэрэгтэй.
Манай засгийн шийдвэр ямар нотолгоо үндэслэл логик дээр тулгуурлаж гараад буйг ойлгох ухаан алга. Гэнэт 1 өдөр тэгнэ тэгэхгүй гээд вандан тас гэх маягийн. Энэ цаг бол хор уршигтай аюултай тахлын үe. Дэлхий нийтээрээ чадан ядан туулж буй хүнд үe. Бүх шийдвэр уялдаж тооцоо судалгаанд суурилж дэс дараатай арга хэмжээ алхмууд болж гарах ёстой. Гeрман гэхэд хот тосгоноор нь бүх иргэддээ вирусын шинжилгээ хийж эмчлэхийг нь эмчилж дархлаа тогтсон иргэдээ тоолж хэдэн ангилалд оруулсны үндсэн дээр цаашид хөл хориог ямар хэмжээнд явуулах юу юундаа илүү анхаарах аж ахуйн ямар ямар хэсэгт хөл хориог зөөл
НААД ХУЛГАЙЧ ЧИНЬ КОРОНОГООС АЙГААД ХИЛ ДАВАЖ ЧАДАХГҮЙ. ХАРИН АТГ АЛДЧИХВАА. ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД ОЧООД БҮГЧИХНЭ ШҮҮ. ОДОО Л ШАЛГАДАГ ЦАГ.
Гэртээ тусгаарлагдах нэрээр оргочихгүй байгаа ер нь тэрэнд тодорхой хаягтай гэр орон байгаа юм уу?\nДахиад л нөгөө Ганболдыг байрандаа байлгаж туслаач гэх гэж байгаа вм болов уу судалж үзсэн л байдаг байгаа даа