Дэлхий дахинд тархаад байгаа Коронавируст Халдвар (COVID-19)-тай тэмцэх чиглэлээр Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ) болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) хамтран ажиллаж байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд өмнө нь Дэлхийн гаалийн байгууллагаас коронавируст халдвар (COVID-19)-тай тэмцэхэд дэмжлэг болох эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалалтын хэрэгсэл, хүнсний өргөн хэрэглээний барааны ангиллын жагсаалтыг дахин шинэчилж хоёрдугаар хувилбарыг ДЭМБ-тэй хамтран 2020 оны дөрөвдүгээр сарын 9-нд гаргасан. Хоёрдугаар жагсаалтад коронавируст халдварыг илрүүлэх тест, амны хаалт, бусад хамгаалах хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, түүний дотор хиймэл амьсгалын аппарат (ECMO (extracorporeal membrane oxygenation)), ариутгалын бодис зэрэг уг өвчинтэй тэмцэхэд нэн тэргүүний шаардлагатай бараанууд орсон. Жагсаалт нь дараах долоон хэсгээс бүрдэнэ. Үүнд:
Коронавируст Халдвар (COVID-19)-тай тэмцэхэд дэмжлэг болох барааны жагсаалтыг засгийн газар, энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг харилцагчид өөрийн үйл ажиллагаанд ашиглан энэ төрлийн барааны худалдааг аюулгүй, хөнгөвчилсөн байдлаар нэвтрүүлэхэд дэмжлэг болох юм. Жагсаалт нь дээрх барааны хил дамнасан хөдөлгөөнийг хянах тарифын болон тарифын бус хязгаарлалтын бодлого тодорхойлох, хяналт тавих, хуурамч бараатай тэмцэх,холбогдох арга хэмжээг түргэн шуурхай авахад дэмжлэг болно.
Сэтгэгдэл ( 1 )
Харж байгаа биз дээ?\nЖагсаалтад эм вакцин алга байгаа биз дээ. \nХалдварт өвчинтэй ьакцин тарьж эм уулгаж тэмцдэг.\nЭдгээрийг гаргахаар олон улс орон ажиллаж байна хугацаа хэрэгтэй. Тэр болтол тахал зөвөрлөгдөж ирлээ илэрлээ гэсэн мэдээлэл сонсмооргүй байна. Бас эдгээлээ гаргалаа гэсэн аймшигтай мэдэгдэл хэрэггүй. Яагаад гэвэл эдгэрсэн гээд байгаа өвчтөнүүдээс вирус дахин лавтан илэрч байгаа.