Хотын даргын захирамжаар иогийн клуб, буудлууд НЭЭГДЛЭЭ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 18

Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Туул гол, Богд ууланд иргэдийг олноор цугларч эрсдэл үүсэхээс сэргийлж амралтын газруудыг ажилуулах болон саун, фитнесийн үйл ажиллагааг ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, журам гаргаад шат дараатай нээх болсон талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлсэн билээ.

Монгол Улсын Засгийн газраас ирүүлсэн чиглэлийн хүрээнд нийслэлийн Онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг энэ долоо хоногт хуралдаж, зарим амралтын газар, фитнесс заал, сауны үйл ажиллагааг шат дараатайгаар нээх асуудлыг хэлэлцэж, санал солилцон ТҮР ЖУРАМ гаргаж, хотын дарга мөн холбогдох ЗАХИРАМЖ гаргажээ.
 


Хотын даргын захирамжид зааснаар бол амралтын газар, жуулчны бааз, фитнесс заал, саунаас гадна зочид буудал, иогийн клубүүдийн үйл ажиллагааг нээх чиглэл багтжээ. 
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.12) 2020 оны 04 сарын 18

Baarnuud eeljilj ongohgvi ymuu tervvgeer hooloo old idej bsn zondoo hvmvvs basnshdee

0  |  0
Зочин(139.5.217.116) 2020 оны 04 сарын 18

Сайхан цаг удахгүй ирнэ дээ. Төрөөс өгөх тэтгэмжид хамрагдаж байгаа байлгүй дээ. Монголын ирэдүй танай академийн гарт байгаа шүү. \n

0  |  1
??(202.126.88.164) 2020 оны 04 сарын 18

Zaal nar neegdeh unuu?

0  |  1
Ганаа(202.179.27.143) 2020 оны 04 сарын 18

Биллярд бас нээгдсэн биздээ.

0  |  1
Top