Эмч нарт зориулсан ОРОН СУУЦНЫ санхүүжилтийг шийдэх ҮҮРЭГ ӨГЛӨӨ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 18

УИХ-ын дарга Г.Занданшатар COVID-19-ийн эсрэг УИХ-аас авч хэрэгжүүлэх багц арга хэмжээний талаар танилцуулсан билээ. Тэдгээр арга хэмжээний дотор эмч, эрүүл мэндийн болон төрийн тусгай байгууллагын албан хаагчдад зориулсан орон сууцны хөтөлбөр гарган хэрэгжүүлэх тухай асуудал багтсан юм. Тэрбээр энэ чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийнхэнтэй уулзаж ярилцав.

Уулзалтад Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн орон сууцны корпораци зэрэг байгууллагын удирдах ажилтнууд оролцлоо.

Орон сууцны тусгай хөтөлбөрийг “түрээслээд өмчлөх” хувилбараар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна

Ажлын хэсгийнхэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх хэд хэдэн хувилбараас “ТҮРЭЭСЛЭЭД-ӨМЧЛӨХ” хэлбэрийг сонгох нь зүйтэй гэж үзэж байгаа аж.

Нийслэлийн орон сууцны корпораци энэ хувилбарыг амжилттай хэрэгжүүлж, иргэд ч дэмжиж байгаа юм. Энэхүү хувилбар нь орон сууцаа түрээслэнгээ өөрийн орон сууцтай болох хэлбэр юм. Жишээ нь, ам.метр нь 1.5 сая төгрөгийн үнэтэй 50 ам метр талбайтай орон сууцыг 15 жилийн хугацаагаар түрээслэхэд сард 493.0 мянган төгрөг төлөх бөгөөд 15 жилийн дараа өөрийнх нь өмчлөлд бүрэн шилжих юм. Хүүгийн түвшин нь 6 орчим хувь байх ажээ.

Өнөөгийн байдлаар “Түрээслээд өмчлөх” хэлбэрээр ашиглах 4000 гаруй орон сууц бэлэн байгаа бөгөөд ойрын үед ашиглалтад орох сууцууд ч бий аж. Хөтөлбөрт хамрагдах эмч, эмнэлгийн ажилтан, тусгай үүрэг гүйцэтгэж буй, орон сууц шаардлагатай 6400 гаруй төрийн албан хаагч байна гэсэн тооцоо гарчээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар хөтөлбөрт хамрагдах орон сууц, хүмүүсийн судалгааг сайн гаргах, ямар нэгэн будлиан бухимдал гаргахгүйгээр зохион байгуулах бэлтгэлийг хангах, санхүүжилтийн асуудлыг шийдэх, УИХ-аас гарах шийдвэр, хууль тогтоомжийн талаар саналаа өгөх зэрэг ажлыг ойрын хугацаанд хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mm(66.181.167.69) 2020 оны 04 сарын 19

ipotekiin zeeliig 3huvi bolgoh heregtei tegvel ene humuust bodit demjleg bolno emch nar nasaaraa tuluud barahgui bna

0  |  0
зочин (178.128.158.67) 2020 оны 04 сарын 18

тусгай чиг үүргийн ялангуяа эмч, эмнэлгийн байгууллага,цагдаа, онцгой байдлын алба хаагчдаа энэ цаг үед харж үзэж болдоггүй юм байх даа хамаг л муу муухай бүхний өмнөөс өөрийн амь нас эрүүл мэнд ар гэрээ мартан зүтгэж байна шүү дээ Жнь: 1 гэр бүлийн 2 цагдаа ч юмуу 2 онцгой бадлын алба хаагчид маш хэцүү байна шүү дээ ядаж ар гэртээ үлдсэн үр хүүхдүүддээ санаа зовохгүй төрдөө зүтгэх юмсан даа.Энд ингэж 2 зэрэг зүтгэж байхад хэдэн хүүхдүүд минь идэх хоол өмсөж зүүх гээд л хүнд санаа зовж ажиллана гэдэг хамгийн хэцүү зүйл юм байна ш дээ анхааралдаа авах цаг болсон баймаар\n\n

0  |  0
Su ah(202.179.26.102) 2020 оны 04 сарын 18

Онцгой дэглэмийн үед ямар ч ашиггүй шийдвэр байна.

0  |  0
zochin(192.82.74.41) 2020 оны 04 сарын 18

busad ulsuud ni ysan yum bas lyalgavarlan daduurxsan shiidver muu uxej baisan bizda nar

0  |  0
Top