Иргэд, ААН, түрээслэгчид НДШ болон ХХОАТ-ын хөнгөлөлтөд ингэж хамрагдана

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 20

Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газраас хэрэгжүүлж буй багц арга хэмжээний хүрээнд нийгмийн даатгал болон татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой дараах мэдээллийг хүргэж байна.


Аж ахуйн нэгж, байгууллагууд:

Нэг.

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй. Энэ хугацаанд даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр тооцож баталгаажуулна.

Хоёр.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2019 оны тайлангаар 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой татвар төлөгч 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд олсон үйл ажиллагааны орлогод ногдох албан татвараас чөлөөлөгдөнө.

Гурав.

Зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлэгч нь 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд бууруулсан түрээсийн төлбөрийн хэмжээгээр түрээсийн орлогод ногдох албан татварыг хөнгөлнө.

Иргэд:

Нэг.

Сайн дурын даатгуулагчдын төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд Засгийн газраас төлнө.

Хоёр.

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуульд ажиллаж буй Монгол Улсын иргэн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд олсон цалин, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах бусад орлогод ногдох хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөнө. Ажил олгогч энэ хугацаанд албан татвар суутган төлөхгүй.

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нийгмийн даатгал болон татварын тайланг хуулийн хугацаанд цахимаар тайлагнаж хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахыг анхаарна уу?

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР, ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oogii(59.153.87.60) 2020 оны 04 сарын 23

Manai kompani olgogui bn.hezee olgoh yum be

0  |  0
Sarnai(59.153.87.60) 2020 оны 04 сарын 23

hezeenees uguh yum ve.manai kompani lav uguugui l bn.

0  |  0
Мийгаа(66.181.161.68) 2020 оны 04 сарын 23

Нефтийн байгууллага нийгэмийн даатгалын шинэ хууль д хамаарах юм уу\n

0  |  0
Tseegii(66.181.161.13) 2020 оны 04 сарын 22

tomor zam orson ym bolov uu\n

0  |  0
Altanhuyg Uurtuya(66.181.161.24) 2020 оны 04 сарын 22

УБТЗ - ОРСОН БОЛОВ УУ МЭДЭХ ХҮН БНА УУ

0  |  0
Асуух (202.126.89.126) 2020 оны 04 сарын 23

УБТЗ - ОРСОН БОЛОВ УУ... ХАМРАГДАЖ БАЙГАА ЮУ?? МЭДЭХ ХҮН БАЙНА УУ??

0  |  3
zochin(66.181.161.106) 2020 оны 04 сарын 22

jurmaa hurdan niigmiin daatgald uguuchee unuu ochsso juram ireegui gd bh n\n

0  |  1
Tsetsee(66.181.160.7) 2020 оны 04 сарын 23

200 myngiig yaj ogoh be medsen hun bna uu huwi hunii dansruu hiihuu baiguullagaar damjuulah ym bolowuu

0  |  1
Idertsetseg(202.55.188.88) 2020 оны 04 сарын 21

Mash ih bayrlalaa tor zasagtaa

0  |  0
Top