Халдварт өвчинтэй холбоотой хуулийн ТОРГУУЛИЙН ХЭМЖЭЭГ НЭМНЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 21

Дэлхий нийтэд “КОВИД-19” халдвар тархаж, онц дэглэм тогтоогоод байгаатай холбоотойгоор олон улсын жишгийг дагаж Монгол Улсын Засгийн газраас Коронавирусний акт буюу Цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай нэг удаагийн хууль батлахаар болоод байгаа билээ. Цар тахлын эсрэг хуулийн төслийг энэ долоо хоногт багтаан онцгой горимоор хэлэлцэх бөгөөд хууль батлагдсанаар төсвийн тодотгол хийх эрхийг Засгийн газарт шилжүүлэх юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "УИХ-аас өгсөн үүргийн дагуу цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай нэг удаагийн хууль гарч байна. Энэ хууль нь хорио цээрийг дэглэм цуцлагдсан үед хүчингүй болох үйлчлэлтэй. Зайлшгүй цар тахалтай тэмцэх туршлагыг нэгтгэн дүгнэж, шинээр эрх зүйн орчныг бүрдүүлэх нөхцөл байдал үүссэн гэж үзсэн. Шаардлагатай нөхцөлд иргэдийн эрхэд хязгаарлалт хийх, тодорхой шийдвэрийг шуурхай гаргах эрхийг Засгийн газар гаргах бие даах журмыг зохицуулж өгсөн. Гол зорилго нь Засгийн газарт санхүүгийн болон онцгой эрхийг олгох юм. Нөгөө талаараа холбогдох яам, албан тушаалтны хүлээх үүрэг, хариуцлага тодорхой болж байгаа юм. Монгол Улс дотроо алдаагүй байгаа нөхцөл байдлаа хадгалж үлдэхэд энэ хууль онцгой ач холбогдолтой.

Мөн Улсын Онцгой комиссын гүйцэтгэх эрх үүргийг нэмэгдүүлж, бэхжүүлэх бололцоог нь бүрдүүлж байна. Иргэдийн эрх үүргийг зааж өгч байна. Хариуцлагын асуудлыг чангатгаж байна. Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн халдварт өвчинтэй холбоотой зүйл, заалтын торгуулийн хэмжээг чангатгаж байна. Учир нь, зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй, оргон зугтах, санаатайгаар өвчин тараах нөхцөл байдал олон оронд анзаарагдаж байна.

Хүнийг арьс өнгөөр нь, халдвар авсан эсэхээр нь ялгаварлах явдал олон улсад гарч байна. Энэ бүхнээс урьдчилан сэргийлэх заалтыг бодлогоор тусгаж өглөө" гэсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.26.102) 2020 оны 04 сарын 21

Taхал зөөж ирээд байгаа хүмүүсийг сайн шалгах хэрэгтэй санаатай санамсаргүй гэдгийг тогтоох ёстой. Цаана нь асуудал байгаа юм биш биз? Тэр тээврийн жолоочийн эхнэр нь бас ачиж ирсэн ачаанд нь вирус илрэх нь тодорхой. Анхны 13 хүнээ эдгээж чалахгүй байгаагаа бас нэг бодоод үзчих хэрэгтэй.\n

0  |  0
Top