Гэрээсээ гараад арав гаруй хоног сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ.
Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат иргэн Ц нь дөрөвдүгээр сарын 12-ны өдөр сумын төвд байх ээжийнхээ гэрээс гараад сураггүй болсон аж. Ар гэрийнхэн нь нийлж түүнийг 10 хоног хайсан боловч олоогүй байна.
Дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт ханджээ. Улмаар Эрэн хайх аврах салбарын алба хаагчид Яргуйтын хавцлаас, Өндөр даваа гэх газар хүртэл 10 км газарт, мөн Онон голоор завьтай эрэн хайх ажиллагааг гурван өдөр зохион байгуулсан ч үр дүнд хүрч чадсангүй. Ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрсөн тул эрэн хайх ажиллагааг зогсоожээ.
Харин сураггүй болсон иргэнийг аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж эхэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )