Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байшин шатсаны улмаас хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, тус дүүргийн Тахилтад байшин шатаж, улмаар гэртээ байсан 50 настай эрэгтэй амь насаа алджээ.
Гал дөрөвдүгээр сарын 22-23-нд шилжих шөнийн 03.00 цагийн орчимд гарсан бөгөөд байшин шатаж байгаа тухай дуудлагыг хөршүүд нь онцгой байдлын газарт ирүүлсэн байна.
Дуудлагын дагуу Гал унтраах 026-р ангийн аврагчид хэргийн газарт ажиллаж, унтраасан боловч байшинд байсан иргэн хэдийн амьсгал хураасан байжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Сэтгэгдэл ( 0 )